Владимир Путинийг Ерөнхийлөгч биш "Их Удирдагч" гэж цаашид нэрлэх тухай Кремль хэлэлцэж байна
ОХУ-ын үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаатай холбогдуулан улсын Ерөнхийлөгчийн нэрийг "Их Удирдагч" болгож өөрчлөх санал дэвшүүлжээ.
Кремлийн төлөөлөгч "Их Удирдагч"-ийг Ерөнхийлөгчийг орлуулах хэд хэдэн санал болгосон нэрсийн нэг болохыг хүлээн зөвшөөрсөн ч Владимир Путин энэ тал дээр ямар нэг зүйл хэлээгүй гэж мэдэгджээ.
Харин олон улсын ажиглагчид Владимир Путин 2024 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусахаас үндсэн хуулийн өөрчлөлтийг ашиглан дарангуйлагч болохоор төлөвлөж буйн илрэл гэж үзсэн байна.
Энэ оны эхээр Путин улсынхаа парламентыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн билээ.
Засгийн газрын өөрчлөлтийг эхлүүлсэн энэхүү их үйлдэл нь Путиныг улсынхаа парламентыг хяналтдаа байлгаж, зарим нь 2024 оны сонгуулиас өмнө улс төрийн бүлэг хоорондын зөрчлийг бууруулах оролдлого гэж шинжээчид үзэж байсан юм.
ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум нь урьдчилсан санал хураалтаар томоохон шинэчлэлийг дэмжихээ хэдийнээ мэдэгдсэн байна.
"Маш сонирхолтой саналууд дэвшүүлсэн. Тэд бүр төрийн тэргүүний албан тушаалын нэрийг "Их удирдагч" гэж өөрчлөхийг санал болгосон. Мэдээж хэрэг энэ нь зөвхөн санал төдий байгаа."гэж засгийн газрын комиссын нарийн бичгийн дарга Павел Красенников "Российская газета" сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан: "Яг одоо энэ бүхэн хэлэлцүүлгийн шатанд байна. Ерөнхийлөгч Путин энэ тал дээр юу ч мэдэгдээгүй." гэж хэлжээ.