Бидний бие маш том үйлдвэр, ухаалаг механизм. Тиймээс хүчил, шүлтийг (PH) байнга хяналтандаа байлгадаг. PH гэдэг нь шингэний хүчил, шүлтийн байдлыг хэмжих хэмжүүр юм.
Гэтэл бид PH-г хяналтаас гартал хэт замбараагүй хооллож, хөдөлгөөний дутагдалд орж, амьдралын буруу хэвшилд дасч байна.
- Хүчиллэгийг ихдүүлбэл жин хасалт удааширна. Стресст автана. Залхуурна. Арьсны асуудлууд, батгашил, харшил, бөөр, яс, чихрийн шижингийн асуудлууд дагана. Хорт хавдар тэжээгдэнэ.
- Шүлтлэгийг ихдүүлбэл дотор муухайрч, ходоод гэдэс хямарч, бөөлжих гэх мэт.
Доорх жагсаалтыг уншаад хүчил, шүлтийн алийг ихэвчлэн сонгож хэрэглэдгээ дүгнээрэй. Энгийн байдлаар баланс тодорхойлогдоно.
Хүчиллэг үүсгэх хүнс болон бусад:
- Мах, махан бүтээгдэхүүн, өндөг
- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Түргэн хоол
- Боловсруулсан гурил, будаа, гоймон, хөх тариа
- Бяслаг
- Кофе, цай, энергийн ундаа, хийжүүлсэн ундаа, дэлгүүрийн жүүс
- Согтууруулах ундаа, тамхи
- Сахар /чихэр орсон бүх хүнс/
- Халуун ногоо
Антибиотик
Үргэлж идэж, хэрэглэдэг зүйлс байгаа биз. Идэхээ таслан зогсоож чадахгүй ч багасгахад болно. Зөрүүлээд харин шүлтлэгээ нөхөөрэй.
Шүлтлэг үүсгэх хүнс болон бусад:
- Өглөө бүр өлөн дээрээ 640 мл ус уух /барахгүй бол чадах хэмжээгээрээ уух/
- Гүн ногоон өнгийн навчит, нарийн ногоо болон бусад ногоо идэж байх /цэцэгт байцай, байцайны төрлүүд, бууцай, кэйл, цоохор майлз, яншуй, хаш, сонгино, лууван, өргөст хэмх, ногоон вандуй г.м/
- Жимс, жимсгэнэ /шийгуа, авокадо, алим, хан боргоцой, лийр, киви, амтат гуа, чавга, бэрсүүт жүрж, усан үзэм, манго, лайм, монгол жимсгэнүүд/
- Ногоон цай /чанартайг сонгоорой/
- Ногооны түүхий шүүс /өөрөө бэлтгэсэн/
- Шар будаа, сэвэг зарам, буурцаг
- Далайн замаг
- Гүнжид, хулуу, чиа, маалингын үр
- Сода цагаан гаатай эсвэл цагаан гаа, жамц давстай халуун усанд хэвтэх (эмэгтэйчүүд тампон хэрэглэхгүй бол мөөгөнцөртөнө)
- Хөлсөө гаргах. Дасгал хөдөлгөөн, йог, бясалгал, амьсгалын дасгал тогтмол хийх.
Жинг бууруулахад PH балансыг хадгалсан хоолнууд өндөр үр дүнд хүргэдэг.
Зөв хооллолт бол PH тэнцвэр, мөн таны өдөр тутмын хэвшил юм.
Т. Аззаяа (Azzaya Turbat)
Групп: Зөв хооллолтын хэв маяг