Ираны генерал Сулейманийг хөнөөх ажиллагааг зохион байгуулсан албан хаагч амиа алджээ
Афганистанд осолдсон АНУ-ын агаарын хүчний Bombardier / Northrop Grumman E-11A онгоцонд ТТГ-ийн Ойрх Дорнодыг хариуцсан томоохон албан тушаалтан болох Сайк де Андре явсан тухай Америкийн цэргийн хэвлэлүүд бичиж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Андреа нь 2020 оны 1-р сарын 3 нд Ираны генерал Сулейманиг хороосон явдалд хамгийн их хамаатай хүний нэг бололтой.
Тус онгоц нь Афганийн Газни мужид энэ сарын 27 нд сүйрэхэд Талибаны хүчнийхэн уг хэргийг хийсэн гэж мэдэгдсэн боловч Америкийн тал үүнд эргэлзэж байгаа юм байна. Талибан нь өөрийн хийсэн аливаа үйлдлийн тухай маш их хэтрүүлэгтэй ярьж зарладаг, тэдний хэлсэн зүйлд ямар нэг баталгаа байдаггүй хэмээн Америкийн төлөөлөгч мэдэгджээ.
Харин Талибаныхан уг сөнөсөн онгоцонд ТТГ-ийн ажилтнууд явсан гэдгийг баталсан бөгөөд энэ хүмүүсийн цогцсыг онгоцны сүйрсэн газраас олсон гэж мэдэгдсэн байна.
Кандагарт байрлах АНУ-ын нисэх хүчний 430-р эскадрилийн уг онгоц нь уулархаг бүст, талибаны хяналтад байгаа газар нутагт унасан учир бодит, үнэн зөв мэдээлэл олж авахад хэцүү байгаа бололтой.
Одоогоор энэ нь харамсалтай тохиолдол байв уу эсвэл Ираны генерал Сулейманыг хороох явдалд оролцсон ТТГ-ийн хүмүүсийг устгаж байгаа төлөвлөгөөт ажиллагаа юу гэдэг нь ойлгомжгүй байна.