Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс сонгуулийн дараах өдөр хүртэл ЗОГСООНО
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох” тухай УБЕГ-ын даргын тушаал гарчээ.
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохтой холбогдуулан орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтэст зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг, мөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарлахыг холбогдох албан тушаалтанд тус тус даалгасан байна.
Иймд иргэний шилжилт хөдөлгөөн 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс түр зогсож, сонгуулийн дараах өдрөөс хэвийн үргэлжилнэ.
Эх сурвалж: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс