Бизнесийнхэн хөрөнгийн зах зээлээ ашиглахгүй байна

Бизнесийнхэн хөрөнгийн зах зээлээ ашиглахгүй байна

Манай улс банк давамгайлсан эдийн засаг, санхүүгийн  бүтэцтэй.  Хөрөнгийн зах зээлээ ашиглавал манай эдийн засгийн өсөлтөд нөлөөлж ДНБ эзлэх харьцаа зохистой болно гэдэг.

Хөрөнгийн зах зээлийг хэмжихдээ  ДНБ-ээ нийт зах зээлийн үнэлгээтэй харьцуулдаг. Эдийн засаг дахь ДНБ-ий харьцаа 2019 оны байдлаар зах зээлийн нийт үнэлгээ 2.7 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, зах зээлийг бүрдүүлэгч ТОП 20 компанийн нийт хөрөнгө ийм хэмжээтэй. Эдгээрээс “АПУ”, “Тавантолгой”, “МИК Холдинг”,”Говь” компанийн үнэлгээ хамгийн өндөр юм.Энэ үнэлгээг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 7.4 хувьтай байна. Эдийн засаг 13.3 тэрбум ам.долларт хүрсэн. 2014 онд 12 хувь байсан бодлогын хүү өссөөр 2016 онд 14 хувьд хүрсэн бол  2017 онд 11 хувь болж буурсан. Одоо энэ хэвээр хадгалагдаж байна.

Бодлогын хүүг дагаад  хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буурч буй нь хөрөнгийн зах зээлд сайн  үзүүлэлт. Хөрөнгө татах гэж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт татах өртөг дагаад буурах юм. Эх үүсвэрийн өртөг буурснаар компаниудын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах сонирхол нэмэгддэг ажээ. Голомт Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч  О.Мөнхжаргал Монголын бизнесийн зөвлөлөөс эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр “ Эдийн засаг дахь хөрөнгийн зах зээлийн нөлөө” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр илтгэлдээ “Манай  банкны  салбарын нийт актив 2019 онд 35 тэрбум төгрөг болсон. Энэ нь ДНБ-ий 98.2 хувь болжээ. Тэгэхээр манай дийлэнх бизнесүүд санхүүжилтээ арилжааны банкнаас зээл байдлаар авч байна гэсэн үг. Эдийн засаг дахь санхүүгийн салбарын үнэлгээг ДНБ-д харьцуулсан харьцаа 2017 онд 8.7, 2018 онд 7.8, 2019 онд 7.4 хувь болж буурчээ.Үүнийг банкны салбартай харьцуулбал хөрөнгийн зах зээл маш өчүүхэн хэсгийг эзэлж байна” гэсэн юм.

 

 

Түүнчлэн зах зээлийн арилжаа хэр явагдсаныг шинжилбэл 2011, 2012 онд арилжаа 16.5 хувьд хүрч явагдсан хамгийн өндөр үзүүлэлт байв. Тухайн үед гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг нь хөрөнгийн зах зээл рүү хөрвөсний зэрэгцээ өндөр үнэлгээтэй цөөн тооны компани байсантай холбоотой. Тухайн үед “АПУ” “Хайнекен”-тэй нэгдэж хөрөнгө татснаар үнэлгээ нь өссөн. Тэр хэрээр нэгж хувьцааны үнэ анх 622 төгрөг байсан бол өдгөө 100 дахин өсч 54 мянган төгрөг болсон байх жишээтэй. Тэгэхээр эдийн засаг  буурахын хэрээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тэр хэрээр буурч эргээд 2017, 2018 онд өсөхөд нь дагаад өссөн.

Энэ бүгдээс харахад үнэлгээ өсөхийн хэрээр арилжаа өсчээ. Идэвхгүй зах зээлд арилжаа муу явагддаг. Харин тогтмол өсч байвал эрүүл өсөлт бөгөөд хүмүүс илүү их бизнес хийж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.6 тэрбум ам.доллар. Үнэлгээг задалбал, “АПУ” 55, “Тавантолгой”, “МИК холдинг” 11.55, “Говь” 13 сүүлд IPO хийсэн “Инвескор” ББСБ 5.86  хувийг  эзэлж байна.

Үлдсэн хэсгийг 200 орчим компани бүрдүүлж байна. Эндээс харвал хөрөнгийн зах зээл өсөх боломжтой харагдаж байгаа юм. Харин эдийн засагтай харицуулхад бага. Өөрөөр хэлбэл, бид хөрөнгийн зах зээлээ ашиглахгүй байна гэж судлаач, эдийн засагчид онцолсон.  Хувьцааны арилжаа  2015-2017 онд өндөр хувьтай байгаа юм. Энэ нь Засгийн газраас бонд гаргаж Хөрөнгийн биржээр арилжсантай холбоотой. Хөрөнгийн зах зээлээс компанийн хувьцаа аваад тодорхой хэмжээгээр өгөөж хүртэж зарж байна. Компаниуд мөн өөрийнхөө хувьцааг худалдан авч болно. Ингэснээр арилжаа өндөр байснаар компанийн үнэ цэнэ өснө. Арилжаа хийж буй үнээр нэгж хувьцааны  үнэ тогтоно. Зах зээлийн хөгжлийн индикаторын  дэлхийн дундаж нь 72.4, хөгжингүй орных 110, хөгжиж буй орны дундаж 44.8 хувьтай байгаа бол манайх 7.4 хувьтай байна. 110 хувьтай байгаа нь нийт зах зээлийн үнэлгээ нь ДНБ-ээсээ давсан байна. Энэ нь хөрөнгийн зах зээлээ иргэд нь ашиглаж байна гэсэн үг юм.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419