Хятадад улсын ажилчид болон сайн дурынхан хамтарч коронавирусийн өвчтөнүүдэд зориулсан 1000 ортой яаралтай тусламжийн эмнэлэг байгуулжээ. Тус эмнэлгийг вирусийн голомт болсон Ухань хотод барьсан бөгөөд ердөө 48 цагийн дотор босгосон юм.
Орон нутгийн цагаар өнөөдөр 10:30-д анхны 100 өвчтөнүүдийг шууд тус эмнэлэгт оруулсан бөгөөд маргааш гэхэд бүх орно дүүрэх төлөвтэй байна.
Тус эмнэлэг нь Ухань хотоос 75 км-ын зайд байрлах юм.
Энэхүү эмнэлгийн талбай дээр Хуанжоу дүүргийн шинэ эмнэлгийг энэ оны 5-р сард барьж дуусгах төлөвлөгөөтэй байсан юм.
Харин өнгөрсөн долоо хоногт огцом нэмэгдэж байгаа халдвар авсан хүмүүсийг байршуулах газар хүрэлцэхгүй болж эхэлсэн байна. Тиймээс шинэ эмнэлгийн ажлыг түргэсгэх ажлыг Хятадын засгийн газраас үүрэг болгосны дагуу 500 гаруй ажилчид хамтран асар богино хугацаанд дуусгасан аж.
Эдгээр ажилчид 2 хоногийн турш өдөр шөнөгүй ажилласны хүчинд заасан хугацааны дотор шинэ эмнэлэг барьж чаджээ.
Хятадын засгийн газар үүнтэй адил 3 эмнэлэг байгуулах тушаал гаргасан бөгөөд тэдгээрийг энэ долоо хоногт барьж дуусгах төлөвтэй байна.
Одоогийн байдлаар Хятадын 6000 гаруй иргэд коронавуирсийн халдвар авсан нь илрээд байгаагаас 131 нь нас барсан ажээ.