Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод далайн ус хүчиллэг болж байгааг анхаарууллаа
Японы далай судлалын хүрээлэнгээс явуулсан судалгааны үр дүнд далайн ус илүү хүчиллэг чанартай болж байгааг тогтоожээ
Далайн ус хүчиллэг болж байгаад бохирдол болоод уур амьсгалын өөрчлөлт гол үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Анх эрдэмтэд 1990 онд энэхүү судалгааг хийж байсан бөгөөд тухайн үеэс далайн усан дахь хүчиллэг бодисын хэмээ 7 хувиар нэмэгдсэн болохыг тэд тогтоосон байна.
Агаар дахь нүүрстөрөгчийн хэмжээ нэмэгдэх тусам далай дахь хүчиллэг чанар нэмэгддэг байна. Учир нь агаар дахь нүүрстөрөгч далайн усанд шингэх үед шүлтлэг чанар нь нэмэгддэг байна. Далайн усны шүлтлэг чанарыг устөрөгчийн ионы концентрац буюу рН-ээр хэмждэг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд рН-ийн хэмжээ 12 хувиар буурсан байна. рН-ийн хэмжээ бага байх тусмаа хүчиллэг бодисын хэмжээ нэмэгддэг байна.
Дэлхий даяар аж үйлдвэржилт явагдаж эхэлсэн сүүлийн 250 жилийн хугацаанд далайн хүчиллэг чанар 4.5 дахин нэмэгдсэн гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Хэрвээ байдал энэ янзаараа үргэлжилсээр байвал далайд ямар ч амьд амьтан байх аргагүй болох юм.
Одоогийн байдлаар далайн хавч, хад , нэг эст амьтад хамгийн түрүүнд устах аюулд ороод байна. Тэдгээр амьтад эхлээд уствал манай дэлхийг экологийн тэнцвэр шууд алдагдах юм. Мөн далайн усан дахь хүчиллэг бодис уурших юм бол агаар мандалд маш том хохирол учрах гэнэ.