Гавьяат жүжигчин Э.Амартүвшин "Дуурийн Оскар"-т нэр дэвшлээ
Монголын дуурийн урлагийг дэлхийд гайхуулж, чадалтай хоолойгоороо гайхуулж яваа уран бүтээлчдийн нэг нь Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин. Өдгөө Италийн Наполи хотын “Сан Карло”-гийн дуурийн театрт “Тоска” дуурийн Скарпиагийн дүрд дөрөв дэх удаагаа тоглож буй тэрбээр дэлхийн шилдэг гурван баритоны нэгээр шалгарчээ. Улмаар найм дахь удаагийн “Оскар” шагналд нэр дэвшсэн юм. “Дуурийн Оскар” гэгддэг тус шагналын төрөл бүрт гурав, нийт 27 уран бүтээл нэр дэвшин, өрсөлдөх юм.