Африкт Коронавирусийн анхны тохиолдол илэрч, дэлхий даяар өвчлөгсдийн тоо 5600-д хүрлээ
Зааны ясан эрэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ гэж тус улсын эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Ингэснээр Африк тивд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж байгаа юм.
Бээжин хотоос Зааны ясан эрэгт өнгөрсөн амралтын өдөр ирсэн 34 настай эмэгтэйгээс ханиад томуугийн шинж тэмдэг илэрсний дараа нутгийн эрх баригчид тус иргэнийг тусгаарлан шинжилгээ авсны үр дүнд халдвар авсан болохыг нь тогтоожээ. Одоогийн байдлаар тус халдвар авсан иргэний талаар нарийн мэдээллийг дэлгээгүй байгаа ч түүнийг сүүлийн 5 жилийн турш Хятадад амьдарч байсан тухай эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
“Түүний биеийн байдал сайн байгаа. Түүнийг онгоцны буудал дээрээс тусгаарласан учраас бусдад халдвар тараасан байх магадлал бага байна” гэж эрүүл мэндийн яамны төлөөлөгч сэтгүүлчдэд хандан хэлсэн юм.
Одоогоор дэлхийн хэмжээнд 5,578 хүн халдвар аваад байгаагийн 131 хүн нас барсан байна.
Ингэснээр зааны ясан эрэг халдварын тохиолдол илэрсэн 20 дахь орон болж байгаа юм. Хамгийн сүүлийн байдлаар Швейцар улсад 2 иргэн халдвар авсан байж болзошгүй байна гэж ДЭМБ мэдэгджээ.
Халдварын голомт болоод байгаа БНХАУ-ын Ухань хотод гарч ирсэн вирус 2000 гаруй хүн коронавирустай болох нь тогтоогдсон бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо 56-д хүрээд байгаа юм.
Халдвар илэрсэн орнууд
Хятад: 5,494
Тайланд: 14
Хонконг: 8
Тайвань: 8
Япон: 7
Макао: 7
Сингапур: 7
Австрали: 5
АНУ: 5
Франц: 4
Герман: 4
Малайз: 4
Өмнөд Солонгос: 4
Канад: 2
Вьетнам: 2
Камбож: 1
Балба: 1
Шри Ланка: 1
Зааны ясан эрэг: 1