Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх чуулганыг нээлттэй үзүүлээч ээ...
Саваагүй сэтгүүлч нөхөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын холбогдсон хэргүүдийг дурьдаад 173 жилийн ял авах гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 онд бичсэн байх юм.
Зарим хэргээ ч өөрөө ярьсан байдаг. Тухайлбал "Би хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй, мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан", "МАН-ын даргад хандив өргөсөн" (600 сая төгрөг), "Тэр хоёр өнчин бамбаруушийг өрөвдөөд буудчихсан, эхгүй амьтад хэдий болтол амьд явах вэ", "Архи уусан мотоцикльтэй иргэн өөрөө мөргөөд нас барсан, ах дүү нар нь гэх улс гарч ирээд их мөнгө нэхээд байгаа", "Батхүүгийн дүү, хүү нар нар нь Дорнод аймгаас УИХ-д нэр дэвших юм билээ. Тэгээд над руу дайраад байгаа юм. Цус харвасан гэж шүүх шинжилгээний дүн гарсан", "Би буруу мэдүүлэг өгсөн гээд сайндаа 5 сая ч юм уу, хилийн хориг тавигдана" гэх мэтчлэн ярьсан байна.
Хуульзүйн байнгын хороогоор Н.Номтойбаярыг орохын өмнө "УИХ-ын гишүүдэд татгалзах аргагүй санал МАК тавилаа" гэсэн мэдээлэл сонирхол татаж түүнийг 6-7 харьцаагаар авч үлдлээ. Прокурорын газраас Мөрдөн байцаалтын нууцаа бол тэртээ тэргүй ярихгүй нь тодорхой. Тиймээс УИХ-ын чуулганы санал хураалтыг ард иргэд харах ёстой. Хэн хэн гэдэг УИХ-ын гишүүд Н.Номтойбаярын эрхийг түтгэлзүүлэхийг дэмжсэн бэ, дэмжээгүй вэ гэдгийг ард түмэн мэдэх ёстой. Шаардах эрхтэй шүү.
Б.Жаргалсайхан