Израиль улс иргэдийнхээ еврей үндэстэн мөн эсэхийг нь ДНХ-ээр тогтооно
Израилийн Дээд шүүх иргэдийнхээ еврейчүүдийг тодорхойлоход ДНХ-ын шинжилгээг ашиглах хууль батлав. Ингэснээр Израилийн иргэн болох хүсэлтэй хүмүүс өөрсдийгөө еврей хүн гэдгийг батлахын тулд заавал ДНХ-ын шинжилгээ өгөх ёстой болж байгаа юм.
Энэхүү хуулийн төслийг олон хүн эсэргүүцэж байсны дотор Дээд шүүхийн шүүгч Исрэйл Бэйтэни байсан боловч олонхын саналаар хууль батлагджээ.
Израиль өөрийгөө өөрийгөө "Еврей үндэстний улс" гэж тунхагладаг юм. Анх 1948 онд тус улс байгуулагдсанаас хойш гадаадад байсан еврей иргэд өөрсдийгөө энэхүү үндэстний нэг хэсэг гэж батлахын тулд зөвхөн еврейн шашин шүтдэг байхад хангалттай байжээ.
Мөн шинээр Израильд хуримаа хийж байгаа хосуудын аль аль нь мөн ДНХ-ын шинжилгээ өгөх ёстой болж байна. Учир нь Израилийн гэрлэлтийн тухай хуульд зөвхөн еврейчүүд хоорондоо гэрлэж болно гэж заасан байдаг аж.