ЭМЯ-ны залруулга: "Австралид очсон Монгол иргэнээс Коронавирусийн халдвар илрээгүй"
Австрали улсад очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар энэ талаар дахин мэдээлэл өгч, Монгол улсын иргэн тус вирусээр өвчилсөн гэдэг нь ташаа мэдээлэл байсныг хэллээ. Тодруулбал "Өнөөдрийн 14:40 цагийн байдлаар Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн маань онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар аваагүй байна" гэлээ.
АРСЛАН.мн Arslan mnЭМЯ-с Корона вирусын талаар мэдээлэл хийж байна
Posted by АРСЛАН.мн Arslan mn on Tuesday, January 28, 2020