Цагаачлалын тухай Дональд Трампын хатуу бодлогыг АНУ-ын Дээд шүүх дэмжлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төв Америкийн орнуудаас АНУ-д амьдрах хүсэлт гаргагчдыг цөөлж хязгаар тавих шийдвэр гаргасныг Дээд шүүхийн 9 шүүгч 5-4 харьцаатайгаар санал өгснөөр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхээр боллоо.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан АНУ-ыд амьдрах хүсэл гаргасан гадаадын иргэдэд хязгаарлалт тавих саналыг тус улсын дээд шүүх хүлээн зөвшөөрсөн хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү шинэ журмыг Ерөнхийлөгчийн алба болон хууль зүйн хороо, дотоодын аюулгүй байдлыг хангах газар хамтарч ажилласны үндсэн дээр боловсруулужээ. Одоо АНУ-д үлдэхийг хүссэн цагаачид заавал хөрөнгө оруулгын мэдүүлэг өгөх ёстой бөгөөд орлогын хэмжээ хэт бага гэж үзсэн тохиолдолд тус улсыг орхих хэрэгтэй болох юм байна.
Трамп өөрийн цагаачлалын эсрэг хатуу байр сууриа 2020 оны сонгуулийн кампанит ажлын онцлох тэмдэг болгожээ.
Дээд шүүхийн энэ тогтоомжийг Нью-Йорк, Коннектикут, Вермонт мужийн захирагч нар эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд хуулийн төслийг хүчингүй болгох тал дээр аль хэдийн ажиллаж эхэлсэн гэнэ.
АНУ-ын Манхэттэн мужийн шүүгч Жорж Дэниэлс уг хуулийн төслийг "Америк мөрөөдөлд үл нийцэх зүйл" гэж нэрлэсэн байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль батлагдах мөчид “Цагаачлалын асуудлын хүрээнд АНУ-ын дээд шүүхэд том ялалт байгууллаа” гэж жиргэжээ.