Цаазлуулсан гэгдэж байсан Ким Жон Уны авга эгч зургаан жилийн дараа олон нийтийн өмнө гарч иржээ
2011 онд эцгийгээ таалал төгссөний дараа Хойд Солонгосын удирдагчийн албыг Ким Жон Ун гартаа авч байсан билээ. Түүнд улсын удирдлагыг бүрэн авахад тусалсан гэгддэг Хойд Солонгосын томоохон албан тушаалтнуудын нэг хүргэн ах Чан Сон Тэкийг 2013 онд Коим Жон Ун эх орноосоо урвасан хэмээх үндэслэлээр цаазаар авсан байдаг.
Харин өмнөх удирдагч Ким Чен Ирийн дүү буюу Чан Сон Тэкийн эхнэр Ким Кён Хуй нь нөхрөө цаазлуулснаас хойш буюу бүтэн 6 жилийн турш олон нийтийн өмнө гарч ирээгүй юм. Тэгвэл өчигдөр нэгэн арга хэмжээний үеэр Ким Кён Хуй зээ дүү болон түүний эхнэрийн хамт хүрэлцэн ирснийг Хойд Солонгосын төв телевиз шууд дамжуулсан байна.
Тэрбээр цагаан сарын хүндэтгэлийн тоглолтын үеэр зээ дүүгийнхээ хамт суусан байсан бөгөөд тэднийг тойронд хойд Солонгосын хамгийн том цэргийн цолтнууд хүрээлсэн байжээ.
Улс төрийн шинжээчид энэ явдлыг Хойд Солонгосын түүхэнд байгаагүй хэрэг хэмээн мэдэгдсэн гэнэ. Яагаад гэвэл тус улсад хэчнээн том албан тушаалтан бай улс төрийн хэрэгт яллагдсан хүмүүсийн гэр бүл мөн цаазын ял сонсох юм уу цөллөгт явдаг аж. Гэвч Ким Кён Хуй ийнхүү дүүгийнхээ хамт гарч ирж байгаа нь том зүйлийн эхлэл байх гэж олон хүн үзсэн байна.
Зарим эх сурвалжууд Ким Жон Ун гэр бүлээ эргэн нэгтгэн хүч чадлаа бэхжүүлсний доиол хэмээн мэдээлжээ.