Сар шинийн баяраараа нутаг буцсан хятад иргэдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монголд ирүүлэхгүй
Дорнод аймаг Хятад улстай хоёр боомтоор харилцаж байгаагийн хувьд шинэ коронавирусийн халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үзээд Хавирга, Баянхошуу боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдад тус тус хүргүүлээд байгаа билээ.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөлтэй уулзаж, цагаан сарын баярын амралтаар нутаг буцсан тус аж ахуйн нэгжүүдийн Хятад ажилчид болон гуравдагч орны иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцлөө.
Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны тээвэрлэлт хэвийн явагдах ч аймгийн Онцгой комиссоос газрын тосны тээврийн автомашинуудыг Баянхошуу хилийн боомтоор буцаж Монгол Улс руу орж ирэхийг тодорхой хугацаанд хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Эх сурвалж: dornod.gov.mn