Европын холбооноос гарах нь тодорхой болсон Британичуудыг цаашид юу хүлээж байна вэ?

2020-01-28, 11:04 Цаг үе 1,076 0
Европын холбооноос гарах нь тодорхой болсон Британичуудыг цаашид юу хүлээж байна вэ?

Brexit-ээс болж Их Британи нь нэгдсэн Европ төдийгүй бас Хамтын Нөхөрлөлийн улс орнуудтай харилцах харилцаандаа олон өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байгаа төдийгүй шинээр янз бүрийн  бэрхшээл, асуудлууд үүсэх бололтой. Шенгений бүст үлдэх хүсэлтэй Гибралтартай харьцах Их Британийн харилцаа муудаж, Фолклендийн арлаас болж Аргентинтай хийх улс төрийн зөрчилдөөн ч бас хурцдаж болзошгүй.

Их Британи нь Европын Холбооноос гарсан тохиолдолд Хамтын Нөхөрлөлийн улсын нэг  болох Гибралтарын хувьд ихээхэн асуудал гарах шинжтэй боллоо. Хэдийгээр Breхit-ийн дараа Британийн далай чанад дахь газар нутгууд бүгд нэгэн зэрэг хамтдаа ЕХ-оос гарах болно гэж Лондон мэдэгдсэн боловч Гибралтар нь Шенгены бүсэд үлдэх сонирхолтой байгаа юм.

Энэ тухай Гибралтарын сайд Фабианец Пикардо мэдэгдээд уг хойгийн өмнөд хэсгийн 6,2 кв.км хэмжээний жижиг газар нутаг нь ЕХ улсуудын иргэдэд ямар нэг саадгүй ирж очих боломжтой байх ёстой гэжээ.

Гибралтар ЕХ-оос гарах нь тус холбооны улсуудын иргэдэд ихээхэн бэрхшээл үүсгэнэ гэж мэргэжилтнүүд үүнээс өмнө сануулж байсан билээ. Испанийн олон иргэд Их Британи дахь ажилдаа явахдаа Гибралтарын боомтоор дамждаг учир энд хил гааль бий болсноор их хэмжээний дараалал бий болох бололтой.

Европын холбоо Их Британийн энэ байр суурийг цөөнгүй удаа шүүмжилж байсан төдийгүй зарим нэг бичиг баримтдаа Гибралтарыг “Их Британийн колони” гэж бичиж байсан цаг үе ч бий. Тухайн үеийн Их Британийн ерөнхий сайд байсан Тереза Мэй ийм хэллэгийг “байж боломгүй” гэж үзэж байгаагаа хэлж байсан билээ. 

Их Британи ЕХ-оос гарсны дараа Брюссельтэй яриа хэлэлцээ хийхдээ “Бүх Британийг” төлөөлөх болно гэж  улс төрчид нь саяхан мэдэгдсэн бөгөөд үүнд Гибралтар бас орно гэдгийг онцолсноос гадна тухайн бүс нутаг нь Шенгений бүсэд ордоггүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Гибралтар нь 1713 оноос Их Британийн удирдлага дор байгаа боловч Испани нь энэ нутагт өөрийн суверенитет хэрэгжих ёстой гэж үздэг ,маргаантай газар юм. Уг нутгийн 30000 оршин суугчид ЕХ-оос гарах эсэх тухай санал асуулгад эсрэг байр суурьтай байсныг энд хэлэх хэрэгтэй болов уу.

Их Британийн суверенитет үйлчилдэг далайн чанад дахь 14 улсын нэг нь Гибралтар боловч Британийн нэг хэсэг биш юм. Хуучин колони байсан энэ газар нутаг нь губернатор болон комиссарын шууд удирдлагаар дамжин Английн хатан хааны мэдэлд байдаг билээ. Нутгийн оршин суугчид нь бүгд Их Британийн иргэд байна.

Маргаантай арал

Маргаантай арал

Хэдийгээр Их Британийн эзэнт гүрний үзэл бодол аль эрт цагаа өнгөрөөсөн боловч  өөрийн далайн чанад дахь газар нутагт ихээхэн эмзэг хандсаар байгаа ба эрх ашгаа хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж байсан тохиолдол цөөнгүй. 1982 онд Фолклендийн арлын маргаанаас болж Аргентин улстай зэвсэгт мөргөлдөөн хийж тухайн арлыг Их Британи де-факто өөрийн хяналтдаа авсыг Аргентин улс хүлээн зөвшөөрдөггүй, маргаантай хэвээр байгаа билээ.

Энэ явдлаас хойш олон жил өнгөрсөн боловч Их Британи нь тус арлын талаар Аргентины хийж байгаа үйл ажиллагааг хянаж, тагнасаар байгаа тухай олон улсын The Intercept хэвлэл бичсэн байна. Энэ нийтлэлийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноудены олонд дэлгэсэн, 2008-2011 оны үеийн баримт дээр үндэслэн бичжээ. 

Лондонд засгийн газрын харилцаа холбооны(GCHQ) “нууц хэсэг” болох аюултай нөхцөл байдлыг судлах тагнуулын нэгдсэн бүлэг (JTRIG) ажиллаж байсныг энэ нийтлэлд дурдаад тухайн хэсэг нь Буэнос-Айрес дээрх арлыг дахин өөрийн хяналтаа оруулахын тулд цэрэг зэвсгийн болон дипломат шугамаар оролдож болзошгүй гэж үзсэн нь Их Британийн санааг ихээр зовоож байв. JTRIG болон бусад хэсгүүд Британийн гадаад бодлогын эрх ашгийг хамгаалан  илүү идэвхтэй ажиллах ёстой болсныг уг хэвлэлд цохон тэмдэглэсэн байдаг. Тэдгээр бүлгүүдийн хамгийн гол зорилтуудын нэг нь Аргентины удирдагчдын цэрэг-улс төртэй холбоотой  янз бүрийн мэдээлэл холбоог хянах, тагнах байв.

Их Британи ЕХ-оос гарсны дараа энэ хямрал улам хурцдах магадлалтай бөгөөд учир нь Лондоны хийх аливаа эрсдэлтэй алхмыг хязгаарлаж байсан Европын Холбооны улсуудын  нөлөө ихээхэн сулрах билээ. Британийн "Express"-ийн бичсэнээр бол Аргентины шинэ ерөнхийлөгч, перонист үзэл бодолтой Алберто Фернандес нь маргаантай арлыг өөрийн улсын хяналтад эргүүлэн авах явдлыг сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа нэг гол хөзөр болгосон байна.

Аргентины эрх баригчид ч гэсэн Фолклендийн арлын маргаанд Лондоны талыг баримталж байсан ЕХ-улсуудын нөлөө суларна гэж таамаглаж байгаа бололтой.

Brexit-тэй холбоотой асуудлыг  Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн  улсууд ч (Хамтын нөхөрлөлийн улсууд ,хуучнаар Британийн хамтын нөхөрлөл)  анхааралтай ажиглаж байна. Энэ нөхөрлөлд  Канад, Шинэ Зеланд, Австрали зэрэг тусгаар улс боловч янз бүрийн зарчмаар Их Британийн хатан хааны удирдлага дор байх улсууд орсон байдаг билээ. Эдгээрийн зарим нь одоо хүртэл Британийн хатан хааны удирдлагыг хүлээн зөвшөөрдөг боловч энэ нь  цэвэр билэг тэмдгийн төдий зүйл бөгөөд  Лондонгоос тухайн улсуудад ямар нэг байдлаар улс төрийн нөлөө үзүүлэхэд тун хангалтгүй юм.

Британийн хэвлэлд бичсэнээр ЕХ-оос гарах талыг баримтлагч болох одоогийн ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй  хүмүүс Хамтын нөхөрлөлийн улсуудын дунд чөлөөт худалдааны бүс байгуулахыг дэмждэг байна. 2018 он 3-р сард Жонсон энэ тухай нийтлэл бичиж байсан ба эдгээр улсуудтай Лондон хэрхэн хамтрах талаар : “ Тэд бидний ардчилал,үнэт зүйлсийг, хууль дээдлэх зарчмыг хүлээн зөвшөөрдөг улсууд. Иймээс бидний энэ хамтын ажиллагаа нь Хамтын нөхөрлөл гэсэн институтээр дамжин хэрэгжиж байгаа юм” гэж бичиж байсан юм.

Их Британи нь хуучин колони улсуудтайгаа харилцаагаа илүү өргөжүүлэх талаар эртнээс ажиллаж байгаа ба бүр 2017 Үндэсний хамтын нөхөрлөлийн орнуудын 53 төлөөлөгч ирж уулзалдах үеэс эхлэн Британийн хэвлэлүүд энэ тухай бичихдээ ”Энэ байгууллагын улс орнуудтай хийх худалдааны эргэлт нь ЕХ-оос гарсны дараа үүсэх Европын улс орнуудтай хийх худалдааны бууралтыг нөхөх боломжтой бөгөөд 2020 онд нийт эргэлт 1 их наяад ам долларын хэмжээнд хүрэх болно” гэсэн байдаг.

Гэхдээ Лондоны эдийн засгийн сургуулийн эдийн засагч Роуч Дунин-Вансович нь хамтын нөхөрлөлийн улсуудтай эдийн засгийн хувьд илүү ойрхон болсноор худалдааны эргэлтийн нэмэгдэх хэмжээ нь Европтой хийх худалдааны бууралтыг орлож чадна гэдэгт эргэлзэж байгаа ба АНУ болон бусад орнуудтай хийх шинэ гэрээ хэлцэл нь Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг ердөө 0,6 %-иар нэмэгдүүлэх болно гэж тооцжээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419