Нүүрс, зэсийн экспорт саарах төлөвтэй байна

Нүүрс, зэсийн экспорт саарах төлөвтэй байна

Энэ оны IV улирал хүртэл бага агууламжтай нүүрс үйлдвэрлэл үргэлжлэх төлөвтэй байгаагаас шалтгаалж ирэх III улирлаас эхлэн нүүрсний болон Оюутолгойн зэсийн экспорт саарах хүлээлттэй.

Өнгөрсөн онд манай улс 51 сая тонн нүүрс олборложээ. Өмнөх онтой харьцуулахад өсөлттэй байсан  ч зорилтод түвшиндөө хүрээгүй.  Экспортод 42 сая тонныг гаргахаар зорьсон хэдий ч мөн л зорилтод төвшинд хүрээгүй.  Оны эцэс гэхэд  36 сая тонн нүүрс гадагш гаргасан. Өөрөөр хэлбэл,  оны сүүлийн хоёр сард Хятадын тал нүүрс татан авалтаа огцом бууруулснаас шалтгаалж  нүүрсний үйлдвэрлэл багасч экспорт  дагаад буурсан.  Харин энэ онд дахин 42 сая тонныг гаргахаар төлөвлөсөн. Гэвч урьдчилсан байдлаар нүүрснээс хамаарч  энэ оны  IV улирлын дүнгээр уул уурхайн салбар төдийлөн сайнгүй байх дүр зурагтай байна гэж Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай Монголын бизнесийн зөвлөлөөс зохион байгуулсан уулзалтын үеэр хэлсэн юм.

Үүнийгээ тэрээр 2019 оны нүүрсний үйлдвэрлэл, экспортын бууралт сүүлийн 3-4 жилд байгаагүй бууралтыг үзүүлсэн учраас ийм таамаг  хийхэд хүрсэн гэсэн юм. Түүнчлэн 2019 онд 1.2 сая тонн зэс экспортолсон. Энэ нь 2017, 2018 оныхоос ялимгүй буурсан. Зэс дэх алтны агууламж, түр зогсолтоос шалтгаалж буурсан гэж байв.  Цаашид  энэ оны  IV улирал хүртэл бага агууламжтай нүүрс үйлдвэрлэл  үргэлжлэх төлөвтэй байгаагаас шалтгаалж ирэх III улирлаас  эхлэн нүүрсний болон Оюутолгойн зэсийн экспорт саарах хүлээлттэй байгаа гэв.  Мөн гадаад талаас тухайлбал,  Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал манайд эдийн засагт эрсдэл үүсгэхийг ч анхааруулж байна.

 

Төсвийн орлого төсөөлж байснаас 700 тэрбумаар нэмж төвлөрсөн

 

Хөрөнгө оруулалтын тухайд онцолбол, гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд  өмнөх онуудын түвшинд хадгалагдаж  2.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг оруулсан байна. Цэвэр мөнгөн  дүнгээр бол  2.4 тэрбум ам. доллар гэж үзэж байгаа юм. Анх батлагдах үед нэлээн шүүмжлэлтэй тулгарч байсан 2020 оны төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан ч эдийн засгийн бүцээр нь авч үзвэл  сүүлийн гурван жилд төсвийн алдагдалд  ахиц гарсан гэв. 

2019, 2018 онд тогтворжуулалтын  болон хөрөнгө оруулалтын санг оруулаад нийт тэнцэл ашигтай гарсан.  Энэ хугацаанд орлого анх төсөөлж байснаас 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмж төвлөрсөн аж. Үүгээрээ өмнө байгаагүй өндөр  гүйцэтгэлтэй байгааг харуулсан.  Нөгөөтэйгүүр нүүрсний экспорт сүүлийн хоёр сард саарсан ч төсвийн орлого төвлөрүүлэлт давж  орон нутгийн болон төрийн өмчийн компаниуд ашигтай ажилласан. Ингэснээр сүүлийн гурван жилд төсвийн тэнцэл сайжирсанг Дэлхийн банкны эдийн засагч онцолж байна.

 

Зээлийн өсөлт огцом буурвал эдийн засгийг тэтгэх нөлөө багасна

 

Инфляци есдүгээр сар хүртэл нэлээн өссөн. Ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд 10 хувь давсан. Харин оны сүүлийн саруудад  буурч одоогоор  5.2 хувьтай байна.  Өнгөрсөн оны сүүлээр хатуу түлш, нүүрсний үнэ өсч тавдугаар сараас  Улаанбаатар руу  түүхий нүүрс оруулахгүй зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэйгээр  ийнхүү өссөн юм.  Энэ өндөр өсөлт өнгөрсөн оны IV улиралд автоматаар буурч энэ нь зээлийн өсөлтөд нөлөөлсөн. Эдгээрээс шалтгаалж инфляцид ирэх дарамт бага байсан гэж эдийн засагчид үздэг. Оны эцэст 5.2 хувь буюу Төвбанкны зорилтот төвшин болох найман хувиас доогуур гарсан. Ер нь 2018, 2019 онуудад инфляци ийнхүү хэлбэлзлээ.  Зээлийн өсөлтийг жилээр нь авч үзэхэд маш  тогтворгүй огцом өсдөг эсвэл огцом буурдаг.

Энэ байдал Монголын эдийн засгийг мөчлөг дагуулах том  шалтгаан болохоор байна. Тухайлбал, 2013-2018 оны мөчлөгийг харах юм бол хасах өсөлттэй байсан. 2018 онд хэрэглээний зээл 50 хувийг давсан. Харин төв банкнаас хэрэглээний зээлийг танах арга хэмжээ авч иргэдийн зээлийн өр, орлогын  харьцааг  бууруулж валютын зээлд эрсдэлийн санг нэмэгдүүлсэн гэх мэт арга хэрэгслүүдийг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Түүнчлэн импорт өссөн. Гадаад мөнгөн урсгалд гадаад зах зээлээс  хамааралтай ханшийн дарамт их байсан. Үүний эсрэг зээлийн өсөлтийг хязгаарлах замаар өсөлтийг буруулах гэж нэлээд оролдсон. Хэдийгээр үр дүнгээ өгсөн ч зээлийн  өсөлт огцом буурах дохио байгааг анхааруулж байна.

Зээлийн өсөлт огцом буурвал ирэх онуудад санхүүгийн салбар ялангуяа банкны салбараас эдийн засгийг тэтгэх нөлөө  буурна гэсэн урьдчилсан хандлагатай. Манай экспорт 12, импорт дөрвөн хувиар өссөн. Нийт дүнгээрээ худалдааны тэнцэл өнгөрсөн оноос харьцангүй бага гэхдээ нийт дүнгээр 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Жилийн найман тэрбум ам.долларын гадаад худалдааны эргэлттэй манай орны хувьд дээрх ашиг өндөр үзүүлэлт аж. Ингэснээр манай эдийн засгийн өсөлт 6.1 хувьд хүрсэн. Үүнд хэрэглээний импорт саарсан нь өмнөх оны хэмжээнд хүрээгүйг хэлж байна. Валютын нөөц сүүлийн гурван жилд нэмэгдэж арилжааны зах болон банкуудад интервенц хийснээр ханш тогтвортой  байсан. Цаашид урт хугацаандаа үр дүн гарч ханш тогтворжих төлөвтэй. Ямар ч байсан уул уурхайгаас хамааралтай манай эдийн засгийн өсөлт энэ онд буурахаар байна гэж таамаглаж байна.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419