Шинэ Коронавирусын генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний пробный оношлуурыг Япон улс үйлдвэрлэжээ.
Энэ оношлуураас өнөөдөр /2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулсан байна. Оношлуурыг маргааш Монголд авчрах юм.
Эх сурвалж: Өдрийн сонин