Төрийн ордонд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна
БНХАУ-д анх дэгдэн, цөөнгүй оронд тархаад буй корона вирусийн аюул манай улсын “хаалга”-ыг тогшиж буй энэ өдрүүдэд хүн бүхэн маск зүүн, олон хөлийн газар аль болох явахгүйг чухалчилж, сэрэмжилж байгаа.
Засгийн газрын хуралдаанаар Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хаан, бүх төрлийн спорт, урлаг, нийгмийн арга хэмжээг гуравдугаар сарын 2-ныг хүртэл цуцалсан. БНХАУ-аас 31 иргэнээ ойрын хугацаанд авч ирэхээр болж, сургалтын төв, жолооны газруудын үйл ажиллагаар бүхэлд нь хориглосон.
Дээрх бүх шийдвэр энэ долоо хоногоос буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. Корона вирусийн аюулд өртөж мэдэх, эрсдэлтэй ийм цаг үед тэгээд бүр дээрх шийдвэр хэрэгжиж эхэлсэн өдөр Төрийн ордонд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа нь иргэдийг ихэд бухимдуулж, шүүмжлүүлж байна.