Хятадууд АНУ-аас оюуны хулгай хийж, хулгайн технологиор хийсэн бараа бүтээгдэхүүнээ АНУ-д өөрт нь зарж их ашиг олдог байв. Үүнийгээ зогсоо гэхээр хятадууд үл тоож тохуурхсаар 30 жил болжээ.
Ингээд даварсан хятадууд дийлдэхгүй болсон байна. Гэтэл 2016 онд АНУ-д Д.Трамп гэдэг эх оронч үзэлтэй хүн ерөнхийлөгч болж, эх орны аж үйлдвэрлэлээ сэргээнэ, даварсан хятадуудтай шууд тэмцэнэ гэжээ. Тухайн үед түүнийг ялна гэж хэн ч итгэхгүй байв. Тэр ч бүү хэл хятадуудтай холбоотой, хятадын мөнгөнд автсан этгээдүүд Трамп чадахгүй ээ, Трамп хятадуудыг гомдоох нь бидэнд ашиггүй, АНУ дампуурна гэх зэргээр ухуулж байв. Гэвч Трамп хэлсэндээ хүрч, 2018 онд Хятадын эсрэг худалдааны дайныг зоригтой эхлүүлсэн байдаг. Ингээд 1 жил хагас дайтсаны эцэст хятадууд буулт хийж эхэлсэн байна.
Дөнгөж сая ерөнхийлөгч Д.Трамп Хятадын удирдлагатай тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэв. Тохиролцооны үр дүнд Хятадын тал Америкийн технологи болон компаниудын нууцыг хулгайлах явдлыг таслан зогсоох, валютын манипуляци хийхгүй байх, Америкийн хөрөнгө оруулалтын банкуудыг Хятадын зах зээлд нэвтрүүлэх, АНУ-аас газрын ховор металлуудыг худалдан авахаа сэргээх зэрэг үүрэг хүлээлээ. Харин Хятадын бараанд ногдуулсан татвараа Америкийн тал өөрчлөлгүй хэвээр үлдээсэн ба хятадууд хүлээсэн үүрэг амлалтуудаа биелүүлсэн тохиолдолд дээрх татваруудыг бууруулах, цуцлах тухай асуудлыг ярилцана гэж Трампын засаг захиргаа мэдэгдэж байна. Тодруулбал, Хятадын 250 тэрбум долларын бараанд ногдуулсан 25 хувийн татвар, мөн 120 тэрбумын бараанд ногдуулсан 7,5 хувийн татвар өөрчлөгдөөгүй гэдгийг АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер хэллээ. Эдгээр татварыг бууруулах, цуцлах эсэх тухай асуудал нь хэлэлцээний 2 дахь шатанд америкчуудын барих гол хөзөр болох нь тодорхой.
Эх сурвалж: Гашуун үнэн