Коронавирусын эргэн тойронд юу болж байна вэ? /ТОЙМ/

2020-01-27, 17:11 Цаг үе 2,904 0
Коронавирусын эргэн тойронд юу болж байна вэ? /ТОЙМ/

Өнгөрсөн оны 12-р Хятадын Ухань хотод дэгдэж эхэлсэн Коронавирусээр өдгөө 2118 хүн өвчилж 80 хүн амиа алдаад байна. Тус вуирус нь өдгөө зөвхөн Хятадад ч биш Солонгос, АНУ, Япон зэрэг нийт 16 оронд тархаад байгаа аж. 

Халдварын тохиолдол цаг минут бүрт нэмэгдэж байгаа учраас та бүхэнд Өнгөрсөн 24 цагийн хугацаанд чухам юу болж өнгөрснийг тоймлон хүргэе.

1 Шинж тэмдэг нь илрээгүй байхдаа бусдад халдвар тараадаг

Шинж тэмдэг нь илрээгүй байхдаа бусдад халдвар тараадаг

Хятадын эрүүл мэндийн сайд Мао Шиаовэй сэтгүүлчдэд амиа алдсан хүмүүсийн тоо 56-д хүрсэнийг мэдэгдээд коронавирус нь үл мэдэгдэх хэлбэрээр тархаж эхэлсэн болохыг хэлсэн байна.

Өмнө нь халдвар авсан хүмүүст ханиалгах, халуурах гэх мэт шинж тэмдэгүүд илэрдэг байсан юм. Харин одоо шинээр халдвар авсан хүмүүст 7-10 хоногийн дотор ямар нэг зовуурь илрэхгүй байгаа гэнэ. 

Хамгийн аюултай нь коронавуристай хүн шинж тэмдэг илрээгүй байхдаа ч бусдад халдвар тарааж чадах аж. 

Тийм учраас Хятадын засгийн газар ард иргэдээ олон хүн цугларсан газраар явахгүй байхыг анхааруулсан юм. 

2 15 эмнэлгийн ажилтан халдвар авчээ

15 эмнэлгийн ажилтан халдвар авчээ

Ухань хотын төв эмнэлгийн нэгэн сувилагч "CNN" агентлагт дор хаяж 15 эмнэлгийн ажилтан коронавирусын халдвар авсан гэж мэдэгджээ.

“Зарим хүмүүс сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байна. Бага зэргийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг гэр лүү нь буцаасан” гэж нэрээ нууцалсан сувилагч хэлсэн байна.

Гэртээ харьсан хүмүүс гадаад ертөнцөөс бүрэн өөрсдийгөө тусгаарласан бөгөөд тэднийг асрах сувилагч нарыг илгээсэн ажээ. 

Одоогийн байдлаар Ухань хотод нийт 1600 эмнэлгийн ажилтан 1046 коронавирустай өвчтөнүүдийг асарч байгаа гэнэ. 

3 Коронавирус хөрөнгийн зах зээлд нөлөөлж эхлэв

Коронавирус хөрөнгийн зах зээлд нөлөөлж эхлэв

АНУ-д 5 дахь тохиолдол илэрсний дараа Нью-Йорк болоод Японы хөрөнгийн зах зээлд савалгаа үүсч эхлэв.

Нью-Йоркийн “Dow Jones” аж үйлдвэрийн хувьцаануудын дундаж индекс 300 нэгжээр унасан нь сүүлийн 18 сард байгаагүй муу үзүүлэлт юм. "S&P 500" болон "Nasdaq" хөрөнгийн биржийн холимог хувьцааны индекс 3.82 хувь болж буурсан нь өнгөрсөн оны 10-р сараас хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. 

Мөн Цагаан сарын баяраар ажилладаг Азийн цорын ганц томоохон хөрөнгийн бирж "Nikkei" 500 нэгжээр унасан нь олон улсын хөрөнгийн зах зээлд аюулын харанга дэлдэж эхлэв.

4 Хэдэн оронд халдвар илэрсэн бэ?

Хэдэн оронд халдвар илэрсэн бэ?

Саяхан Балба улсад нэг хүн халдвар авсан нь илэрсэн байна. Ингэснээр нийт 16 оронд коронавирусын халдвар албан ёсоор бүртгэгдээд байгаа юм. 

Халдвар бүртгэгдсэн орнуудын жагсаалт:

  • Хятад: 2,062
  • Хонконг: 8
  • Тайланд: 8
  • Макао: 5
  • АНУ: 5
  • Австрали: 4
  • Япон: 4
  • Малайз: 4
  • Сингапур: 4
  • Тайван: 4
  • Франц: 3
  • Өмнөд Солонгос: 3
  • Вьетнам: 2
  • Канад: 1
  • Балба: 1

5 Коронвирусын эмчилгээг туршиж эхлэв

Коронвирусын эмчилгээг туршиж эхлэв

Бээжин хотын эрүүл мэндийн комисс "Lopinavir", "Ritonavir" зэрэг ДОХ/ХДХВ-ийн эмчилгээний бэлдмэлийг коронавирусын эсрэг хэрэглэж эхэлсэн билээ. 

Тэгвэл АНУ-ын Чикаго хотын эмнэлэгт "Infante" хэмээх вирусийн эсрэг үйлчилгээтэй бэлдмэлийг мөн адил туршиж эхэлсэн байна. Судлаачид тус бэлдмэл нь коронавиурсыг бүрэн эмчилж чадахгүй ч халдварын эсийг саармагжуулахад тусална гэж үзэж байгаа юм. 

6 Цагаан сарын баярыг хориглов

Цагаан сарын баярыг хориглов

Хятадын цагаан сарын амралт энэ долоо хоногт дуусах ёстой байсан. Харин эрх баригчид 2-р сарын 2 хүртэл сунгах шийдвэр гаргасан аж. Үүний дагуу бүх сургууль цэцэрлэг, их сургуулиуд амрахаар болжээ. 

Мөн цагаан сарын баяраар олныг хамарсан арга хэмжээ, баярын ёслол зэргийг зохион байгуулахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулсан гэнэ. Хятадын цагаан сарын баяраар нэгнийдээ зочлохдоо хэт олноор цуглахгүй байхыг Эрүүлийг хамгаалах хорооноос анхааруулав.

7 ​Хятадын Ухань хотод байгаа Монгол оюутнуудыг эх оронд нь авчирна

​Хятадын Ухань хотод байгаа Монгол оюутнуудыг эх оронд нь авчирна

Халдварын голомт болсон Ухань хотод Монгол Улсын 31 оюутан байгаа юм. Тиймээс эдгээр иргэдийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргасан байна. Тэд Ухан хотод суралцдаг монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлыг хэлэлцээд, Хятадын Засгийн газарт саналаа тавьж, энэ долоо хоногт багтаан тусгай онгоц явуулж, Монгол Улсын иргэдийг авчрахаар болсон гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ.

Одоогоор Уханьд байгаа монгол оюутнуудын биеийн байдал сайн, халдвар аваагүй гэдгийг мэдэгдэж байгаа аж. 

8 Зэрлэг амьтдын худалдааг хоригложээ

Зэрлэг амьтдын худалдааг хоригложээ

Коронавирусний тархалтыг зогсоох зорилгоор зэрлэг амьтдын худалдааг орон даяар хориглох шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргажээ.

Уг шийдвэрийн дагуу зах, супермаркет, зоогийн газар, онлайн худалдааны сайтууд зэргээр бүх төрөл зүйлийн зэрлэг амьтны худалдааг хориглож байгаа юм байна. Дээрээс нь амьтдыг тэжээдэг газруудад хөл хорио тогтоосон гэнэ. 

 

КОРОНАВИРУСЫН ДЭЛХИЙ ДАЯАРХ ТАРХАЛТЫГ ХАРУУЛАХ ИНТЕРАКТИВ ГАЗРЫН ЗУРАГ​

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419