Коронавирусын дэгдэлт юанийн эрэлтийг бууруулна
Монголбанкны албан ханшийг харахад нэг ам.доллар 2749.24 төгрөгтэй тэнцэж байна. Өчигдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 16 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна.
Юанийн ханшийн тухайд 396.68 төгрөгтэй тэнцэж байна. Уг нь Цагаан сарын баяраар юанийн эрэлт өсөж, төгрөгийн эсрэг чангарах нэг нөхцөл болдог. Нэгдүгээр сар гарсаар ханш чангарах байдал ажиглагдаж байсан. Харин БНХАУ-д коронавирусын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж буй нь юанийн эрэлтийг бууруулж, төгрөгийн эсрэг чангарах нөхцлийг хумих янзтай байна.