Засгийн газар яг одоо /2020.1.26/ хуралдаж байна. Хуралдаанаар коронавирусаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах тухай хэлэлцэж байгаа юм.
Өнгөрөгч баасан гарагт орон даяар ЕБС, цэцэрлэгүүдийг 2020.03.02 хүртэл хаах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-үүдийг мөн 2020.03.02 хүртэл хаах шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан сургалтын байгууллагуудыг 2020 оны 3, 4, 5-р сарын хагас сайн өдөр бүр хичээллүүлэх арга хэмжээ авахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт тус тус даалгажээ.