Д.Сарангэрэл: Ирэх долоо хоногт коронавирусын оношлууртай болно
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.
Тэрбээр "Бид дэлхийн мэндийн байгууллагуудтай өдөрт тутам нягт хамтарч ажиллаж байна... Халдварын тохиолдол илэрвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авна.
Одоогоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч бид халдвар хаалга тогшиж байгаа гэж үзэж байна... Манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой. Шинээр үүссэн коронавирусийг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй.
21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал. Цоо шинэ вирус учраас дэлхий бэлэн биш байна. Оношлуур болон урвалж бодис үйлдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ Япон улсаас ойрын хугацаанд оношлуур урвалжийг нийлүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ ирэх долоо хоногт манай улс оношлууртай болох юм" гэсэн байна.