АНУ Мадурог "авч хаяхаар" бэлтгэж байна
АНУ-ын эрх баригчид Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог огцруулж, дараа нь “чөлөөт, шударга сонгууль” –ийг тус оронд явуулах нэрээр төрийн эргэлт хийхээр бэлтгэж байна. Энэ нь АНУ тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагийн нэг баталгаа” хэмээн ОХУ-ын гадаад явдлын яам үзжээ.
Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Колумбын Caracol телевизэд өгсөн ярилцлагадаа Венесуэлийн эрх баригчдыг өөрчлөхөөр бэлдэж байгаа тухайгаа саяхан хэлсэн билээ. Вашингтон өөрийн стратегийн дагуу Венесуэлийн одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог огцруулахаар зэхэж байгаа нь энэ гэнэ.
“Энэ төлөвлөгөө амжилтад хүрвэл Венесуэлийн ард түмэн шударга, чөлөөт сонгууль явуулах боломжтой болно” гэж тэр мэдэгдээд энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгааг, Өмнөд болон Төв Америкийн бусад улс орны удирдагч нартай тухайн асуудлаар зөвшилцөж байгаа тухайгаа дурдсан байна.
Одоогоор 50 гаруй улс нь Венесуэлийн сөрөг хүчний тэргүүлэгч Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны толгойлогч гэж хүлээн зөвшөөрсөн гэдгийг тэр онцлон тэмдэглэжээ. “Бидний хийж байгаа зүйл нь Венесуэлийн ард түмнийг нэгтгэн нягтруулж байгаа төдийгүй бүх дэлхий нийтээрээ энэ ард түмний талд байгаа юм шүү гэдгийг тэдэнд ойлгуулсан билээ” гэж Помпео хэлсэн байдаг.
Уг дипломат нь АНУ-аас Венесуэлийн хувьд авч хэрэгжүүлж буй иймэрхүү арга ажиллагаа нь хангалттай үр дүнтэй байгаа учир цаашид ч үйл хэргээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ “дэлхийн түүхэн дэх хамгийн том хүмүүнлэгийн хямралуудын нэг болох Венесуэлд болж байгаа явдлын гол буруутан” Мадуро нь одоо хүртэл засгийн эрхэнд байгаа учир бүр их зүйл хийх хэрэгтэй байгаа гэдгийг давхар сануулсан байна.
Тэрээр Венесуэлийн тухай ярьж байхдаа ЗХУ-ын түүхийг бас дурджээ. “ЗХУ задран унах хүртэл иймэрхүү үйл ажиллагаа үр дүнд хүрнэ гэж хэн ч итгэж байгаагүй, гэтэл энэ арга нь зорьсон үр дүндээ хүрсэн юм гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга агсан Бейкер надад дараа нь хэлж байсан юм ” хэмээн тэрээр дурссан аж.
“Помпеогийн хэлсэн үг нь Вашингтон бусад тусгаар тогтносон улс орны дотоод байдлыг тэнцвэргүйжүүлэн хурцдуулж байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг ” гэжээ.
Төрийн нарийн бичгийн даргын хэлсэн дээрх үг бол АНУ нь бусад улсын дотоод хэрэгт оролцдог , тухайн улс орны удирдагчдыг өдөөн хатгалга, төрийн эргэлт болон бусад өөр”зөөлөн хүчээр” сольж өөрчилдөг гэдгийг харуулж, ардчилал гэдэг нь АНУ-ын удирдагчдын хувьд “гадаадын улс оронд Вашингтонд хэрэгтэй улс төрийн тогтолцоо бий болгох нэг зэвсэг болсон бололтой” гэж тэрээр тэмдэглэсэн байна.
Саяхан Николас Мадуро Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа дурдсан байдаг.
Үнэн бодит мэдээлэл солилцох нь Вашингтон болон Каракаст шинэ төрлийн харилцаа бий болгоход тус болно гэж Венесуэлийн тэргүүн үзээд харилцан яриа, хүндлэл нь хоёр улсын эрх ашигт нийцэж байгаа,харин сөргөөцөлдөх нь хэн хэнд нь ашиггүй гэдгийг анхааруулсан байна.
Тэрээр мөн Дональд Трампын зүгээс Венесуэлийн хувьд явуулж байгаа “гадаад бодлогын сүйрэл”-д чухам Майк Помпео буруутай гэжээ.
АНУ Венесуэл хоёрын харилцаа өнгөрсөн оны 1-р сараас эхлэн хурцадсан бөгөөд тэр үед Вашингтон нь сөрөг хүчний удирдагч нарын нэг болох Хуан Гуайдог дэмжиж, энэ хүн ч өөрийгөө улс орны төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж зарласан байдаг. Тухайн үед болсон сонгуулиар нийт сонгогчийн 60% ийн санал авсан Мадурогийн ерөнхийлөгч болох ёслолын дараа орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн , жагсаал цуглаан болж байсан юм.
Гэсэн хэдий ч Орос, Хятад, Турк болон бусад улсууд нь Мадурог дэмжсэнээр төрийн эргэлт бололгүй өнгөрсөн билээ.
2005 оны 1-р сарын 5 нд Гуайдогийн хувьд парламентын даргын эрх мэдэл нь хуулийн дагуу дуусаж оронд нь Мадурог дэмжигч депутат Луис Парр спипкер болсон байна. АНУ Гуайдог Венесуэлийн хууль ёсны тэргүүн гэж үзсэн хэвээр байгаа бөгөөд энэ оны эцсээр тус оронд Парламентын сонгууль болох ёстой юм.