Н.Номтойбаяр: Дэд хороо нотлох баримт дээр тулгуурлах биш, "улс төрийн" шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг өчигдөр буюу баасан гарагт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хүрээнд нотлох баримт дээр тулгуурлах биш, УЛСТӨРИЙН шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Одоо их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын Хуульзүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Улмаар эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар гаргах юм.