Коронавирусын халдвар авсан 20 хүн тутмын нэг нь нас барж байна
Одоогийн байдлаар нийт 881 хүн Коронавирусан халдвар аваад байгаагаас 26 нь нас барсан байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Энэ нь тус вирусын халдвар авсан 20 хүн тутмын нэг нь амьсгал хураасан гэсэн үг юм.
Коронавирусын халдвар авсан орнуудыг улсаар нь жагсаавал:
- БНХАУ-д - 868
- Макаод - 2
- Хонг-Конгд - 2
- Тайваньд - 1
- Сингапурт - 1
- Таиланд - 4
- Япон улсад - 1
- БНСУ-д - 1
- Непал улсад - 1
- АНУ-д - 1 хүн өвчилсөн байна.
Саяхан коронавирус нь хүнээс хүнд халддаг болохыг тогтоосон юм. Тус вирус нь дотоод шүүрлийн тогтолцоотой холбоотой учраас нус, цэр, шүлс зэргээр хүнээс хүнд халдах боломжтой. Хэдийгээр амьсгалын замаар халдах боломжгүй ч дархлаа муутай хүн коронавирусийн халдвар авсан хүнтэй гар барих юмуу нус, цэр үсэрсэн газар хүрэх төдийд өвчлөх гэнэ. Халдвар авсан хүмүүсийг асарч байсан 5 эмнэлгийн ажилтнаас коронавирус илэрсэн нь үүнийг баталж байна.
Сонирхуулахад тус вирусын хамгийн ойрын төрөл болох SARS буюу амьсгалын замын хурц халдварт өвчнөөр өвчилсөн 10 хүн тумын нэг нь нас барсан байдаг.
2002 онд Хятадын өмнөд хэсэгт тус өвчин анх илэрсэн бөгөөд сарьсан багваахайгаас үүдэлтэй гэж эрдэмтэд үздэг. Хамгийн гол нь тус вирус нь амьсгалын замаар дамждаг байсан учраас коронавирусаас илүү дэгдэмтгий юм. SARS-аар Нийт 8098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан бөгөөд 2004 оноос хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй. SARS-ын Нийт халдварын 87 хувь нь Хятад, Хонконгод бүртгэгдсэн юм.
Азийн халдвар тархаад буй бүс нутгууд