Коронавирусын голомт болсон Ухань хотод яг одоо ийм зүйлс болж байна /Видео/
Коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Ухань хотын захиргаа өнөөдөр онц байдал зарлаж бүх нийтийн тээврийн үйлчилгээг зогсоон сургууль, цэцэрлэгүүдийг амраагаад байгаа билээ.
Өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн тус хотод автобус, метро, усан болон агаарын тээвэр, төмөр замын хөдөлгөөн зэрэг бүх тээврийн хэрэгслийн үйлчилгээг бүрэн зогсоогоод байгаа юм.
Тус шийдвэр нь тус хотын иргэдийн амьдралд асар их дарамт учруулж эхэлжээ.
Хүнсний зах болон дэлгүүрүүд ямар ч бараагүй болж эхэлсэн учраас өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ цагаар нэмэгдэж байгаа гэнэ.
Мөн олон нийтийн газруудад орж ирж буй хүн тус бүрийн халууныг шалгаж байгаа учраас албан байгууллага, үйлчилгээний газруудын үүдэнд хэт урт дараалал үүсэх болсон байна.
Тус хотын иргэд үүсээд байгаа нөхцөл байдалд бухимдаж эхлээд байгаа бөгөөд орон нутгийн удирдлагаас нөхцөл байдлыг дээрдүүлэх арга хэмжээ авахыг шаардаж эхэлжээ.
ВИДЕО