Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт хүрдэг "Саак өнцөг" булангийн ээлжит дугаар та бүхэнд хүрч байна. Бид энэ удаа та бүхний ирэх амралтын өдрүүдэд зориулан, алжаал тайлах аялалын дугаарыг хүргэж байна. Ингээд бидэнтэй хамт Хөвсгөлөөр аялаарай. Мөн хэрэв таалагдвал ирэх зуны аялалын төлөвлөгөөндөө Хорьдол Сарьдагийн уулсыг оруулахаа мартваа.

Тавдугаар ангид зургийн хичээл дээр ангийн нэг охин гурвалжиндуу, шовх оройтой уул зурсан нь ангиар дүүрэн шуугиан дэгдээв. Түүний зурсан уулыг дүрслэн хэлбээс зүрхний бичлэг шиг бөгөөд түүнийгээ ногоон биш хөх өнгөөр будсан байлаа. Хүүхдүүд түүнийг “Хэзээ ийм уул байсан юм, зүрхний бичлэг л байна” гэвэл өнөөх охин “Харин та нарын зурсныг ямар уул гэдэг юм, зүгээр л дов байна, жинхэнэ уул ийм байдаг юм” гэж маргацгааж билээ. Харин одоо бодоход түүний зурсан эгц, шовх оройтой уулс бол Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-уул, Алаг-эрдэнэ сумын нутгийг дамнан сүндэрлэсэн Хорьдол Сарьдагийн уулс байжээ. Оргил нь үүлсийн дунд сүндэрлэн байх тэр сүрлэг уулсыг дэргэдээс нь харахаар Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийг зорихоор шийдлээ.

Мөрөн хотын дүр зураг

Мөрөн хотын дүр зураг

Эндээс аймгийн төв Мөрөн хот хүртэл 400-аад км бөгөөд, тухайн үед зөвхөн 130 км нь л засмал замтай байсан тул үлдсэн зайг шороон замаар туулах хэрэгтэй боллоо. Тиймээс замд тохиолдох олон давааг давж, ус мөрнийг гэтлэхэд Орос фургон машин хамгийн тохиромжтой гэж үзэв. Ингээд өглөө 7 цагт босч, суман цагаан хөлөгтөө суун хүүхэд, томчууд нийлсэн 14 хүн аян замдаа гарлаа. Өдөржин явж, шөнө болоход зам дээр туссан машины гэрэлд туулай, алаг даага зэрэг өхөөрдөм амьтад гүйж, гарч, буцаж зугтах нь тунч зугаатай ажээ.

Шөнийн нэг цагийн орчимд Мөрөн хотын бараа харагдав. Алсаас харахад нийслэл хотоос дутахааргүй их гэрэл гялтганан, Мөрөн хотыг тэнд буйг илтгэж байлаа. Ингээд маргааш өглөө нь дараагийн зогсоол руугаа хөдөллөө.

Мөнх мөстийн ам

Мөнх мөстийн ам

Мөрөн хотоос 400 гаруй километрийн зайд Тоомын болон Өлийн даваа гэх хоёр том даваа даваад, Улаан уул сумын нутагт Мөнх мөстийн ам байдаг аж. Энэ нь уулын бэлд байх бөгөөд уул нь тэр чигтээ ногоон модоор бүрхэгдсэн атал, бэл нь бараг нэг метр зузаан хөр цасаар хучигджээ. Нар шарсан зуны тэнгэр дор хөр цас хайлалгүй үзэсгэлэн гоогоо хадгалан үлдэж, өвс ногоо, цэцэг навчтай хоршин байгааг харахад байгаль эх ч заримдаа дүрэм зөрчдөг бололтой. Эсрэг тэсрэгийн хоёр туйл нэг орон зай, цаг хугацаанд зэрэгцэн тохиолдсон болоод ч тэрүү ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Хорьдол Сарьдагийн нурууд

Хорьдол Сарьдагийн нурууд

Зорьсон газраа хүрч, Ренчинлхүмбэ суман дахь Дархадын хотгорт ирвэл өнөөх Хорьдол Сарьдагийн нурууд тэртээд харагдаж байлаа. Гурван сумын нутгийг дамжин сүндэрлэсэн уулсын нэг хэсэг нь л эндээс харагдах бөгөөд үнэхээр ч оргил нь үүлэн дунд байх аж. Тэдгээрийн ихэнх нь модгүй, нүцгэн хадан уулс байлаа. Тиймдээ ч алсаас хөхрөн харагддаг байна. Хурц, шовх оройтой, эгц цавчим хажуутай энэ уулс тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцалтай бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3130 метрийн өндөрт өргөгдсөн Дэлгэр хаан уул юм.  Хорьдол сарьдагийн нурууны бүсийн 188634 га газрыг 1997 онд дархан цаазат газар болгожээ.Тиймээс эдгээр уулсад ан амьтад болон байгаль орчныг хамгаалахаар нууц камер суурилуулсан байна.

Алсаас биш дэргэдээс нь харахад

Алсаас биш дэргэдээс нь харахад

Дархадын хотгорт хийсэн айлчлал дуусч буцах цаг болов. Ренчинлхүмбэ сумаас цааш Хатгал тосгон орохдоо Европын хэдэн жуулчдын хамт Хорьдол Сарьдагийн дундуур явахаар боллоо. Эдгээр уулсыг алсаас биш дэргэдээс нь харна гэсэн анхны зорилгоо гүйцэлдүүлэх цаг ирэхэд их л баяртай байлаа. Ингээд Хорьдолын өндөр уулсын дундуурх нарийхан замаар явж, цонхоор доош харахад модны үзүүр харагдаж байв. Ийм замд жижиг машин болон шинэ жолооч явах боломжгүй юм. Учир нь хэрэв жолооч анхаарал алдвал доош халин унах аюултай ажээ. Замын өргөн хэсгийг тааруулж зогсоод машинаас буун, уулсыг харахад Монгол гадаадгүй бахархах, омогших, айх, сүрдэх сэтгэл төрж билээ. Учир нь хэдий холоос хараад тэнгэрт тулсан өндрийг нь мэдсэн ч, яг доороос нь харахад хэдэн мянга дахин илүү сүрдэм ажээ. Бидэнтэй хамт явсан Европчууд машинаас буусан даруйдаа л юу юугүй сөгдөн мөргөж эхэллээ. “Зүгээр л өршөөл, аврал эрмээр санагдаж байна, үнэхээр сүрлэг уулс юм” гээд гайхан бахдаж байв. Ингэж сүр жавхлант Хорьдол Сарьдагийн оргил тэнгэртээ тулан бардамнахад, миний нутгийн уулсад хүний нутгийнхан сөгдлөө.

Аялалын эцэст төрсөн бодол

Зохиолч, сэтгүүлч Л.Түдэв гуай нэгэн найруулалдаа аливаа урлагийн бүтээл хүнд юм бодогдуулж байвал чадварлаг сайн болсны шинж. Өөлөх аргагүй чамин гоё мөртөө хүнд юу ч бодогдуулдаггүй бүтээл байдаг. Тэр нь зөвхөн нүд хужирлахын төдий юм хэмээн бичсэн байдаг. Түүний энэ урлагийн бүтээлийн талаарх үнэлэлт дүгнэлт байгалийн бүтээлд ч мөн хамаатай гэж би бодно.Тийм ч учраас хоймор нутгийг зорьсон энэ аялал миний хувьд зүгээр нэг нүд баясгаж, сэтгэл догдлуулсан аялал байсангүй. Харин толгойд минь нэгийг бодогдуулсан аялал байсан юм.

Бөртийх уулс надад ганц ч үг хэлээгүй хэрнэ, толгойд минь эх орон гэх бодлыг, цээжинд минь түүний төлөө цохилох зүрхийг суулгажээ. Монгол түмэн минь очсон газраасаа буцахдаа “Дайраад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг” байгаарай хэмээн салах ёс хийдэг. Мөнх хөх сарьдаг минь намайг хэдэн жилийн дараа байтугай, хүмүүний ертөнцөд хэд ч ирээд буцсан сүр жавхлантайгаар оршсоор байх биз ээ.

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419