Тагнуулын тусгай албаныхан урд шөнө буу ашиглаж дээрэм хийж цагдаа нарт баригджээ
2020 оны нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тус хэргийг шалгахад гадны иргэнийг дээрэмдсэн этгээдүүд нь Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл ирлээ. Тэд дээрэм хийх үедээ 4-үүлээ байсан бөгөөд бүлгийн даргынхаа хамт байжээ. Мөн тэд байлдааны буу ашигласан болох нь тогтоогдсон байна. Тухайн тусгайгийн ажилтнуудыг одоогоор саатуулж, байлдааны галт зэвсгийг нь хурааж авч Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.