Олон улсын шүүх Мьянмар улсыг бөөнөөр нь хоморголон устгах гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ
Олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжачуудыг үй олноор нь хөнөөхөө зогсоож, хамгаалалтад авахыг шаардсан тогтоол гаргажээ.
Шүүгч Абдулакави Ахмед Юсуф даргалж, шүүгч Абдулакави Ахмед Юсуф тус тогтоолыг уншсан байна. Тэрбээр 1948 оны геноцидын конвенцийн заалтыг Мьянмар улс зөрчсөн болохыг мэдэгджээд "Рохинжачуудыг Мьянмар улс үй олноор нь хөнөөсөн болох нь үнэн болно" хэмээн, 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шийдвэрийг танилцуулсан байна.
НҮБ-ын олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүх Гамби улсын гаргасан 46 хуудас бүхий гомдлын дагуу Мьянмар улсын Засгийн газар Рохинжа исламчуудын эсрэг үй олноор хоморголон устгах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзсэн билээ.
Энэхүү шуух хуралд Мьянмарын Засгийн газрын төлөөлөгчид оролцсон бөгөөд төлөөлөгчдийн багийг иргэний эрхийг хамгаалагч хатагтай Аун Сан Су Чи тэргүүлсэн юм
Баруун Африкийн жижиг улс Гамбийн эрх баригчдын олон улсын шүүхэд гаргасан гомдлоор Мьянмарын Засгийн газар исламын шашинтай иргэдийг үгүй хийхийн тулд тэдний эсрэг геноцидын гэмт хэрэг, хүчирхийлэл, овог аймгийг мөхөөх үйлдлүүдийг зохион байгуулсан гэжээ. 2016 онд буддын шашин давамгайлсан Мьянмарын арми исламын шашинтай рохинжачуудын эсрэг гал нээснээс хойш 740,000 хүн хөрш Бангладеш улс руу оргон зугтсан байна.