Төвд, Өвөр Монгол, Циньхай мужаас бусад Хятадын бүх бүс нутгуудад Коронавирусын халдвар илрээд байна
Гансу муж болон Хонконгт коронавирусын халдвар авсан нийт дөрвөн тохиолдол илэрснээр Хятадын засаг захиргааны гурван нэгжээс бусад бүх газар халдварын голомт болсон нь батлагджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдвар анх тархаж эхэлсэн Ухань хотыг аялахад хамгийн аюултай хот хэмээн зарлаж тийшээ чухал шаардлагатай биш бол аялахгүй байхыг анхааруулсан байна.
Хятадын засгийн газар тус хотод онц байдал зарлан бүх нийтийн тээврийг зогсоож сургууль цэцэрлэгүүдийг тодорхойгүй хугацаагаар амраажээ.
Мөн дэлхийн улс орнууд Хятадын аль ч бүс нутаг руу аялсан онц анхааралтай байхыг иргэддээ сануулж байгаа юм.
Одоогийн байдлаар дэлхийд тус вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 600-д хүрээд байгаа бөгөөд нийт 19 хүн амь насаа алдаад байгаа аж.