"Брексит"-ийн хууль батлагдаж, Их Британи дараа долоо хоногт Европын Холбооноос гарахаар боллоо
Их Британийн "Brexit"-ийн хэлэлцээр албан ёсоор хууль болж, тус улс ирэх долоо хоногт ЕХ-г бэлэн болоод байна. Ерөнхий сайд Борис Жонсон тус хуулийн төслийг батлах гэрээг парламентын чуулганы үеэр Хатан хаан 2-р Элизабетад өргөн барьж гарын үсэг зуруулснаар хүчин төгөлдөр болжээ.
Гэхдээ Европын холбооны дэмжигч улс төрчид уг явдалд эгдүүцэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн намын гишүүн Рачаэл Маскелл уг хэлцлийг "ард түмэн шийдэх ёстой" гэж мэдэгдсэн бол Ногоон намын Каролин Лукас уг үйл явдлыг "Британийн иргэд харамсах ёстой мөч болж өнгөрлөө" гэжээ.
Европын холбооны зүгээс уг гэрээг олон улсын эрх зүйн хүрээнд албан ёсны болгохын тулд хэд хэдэн алхам хийх шаардлагатай хэвээр байна. Энэ нь 1-р сарын 31-нд Европын Холбооноос Их Британи гарах үйл явцад тулгарч болох хамгийн том саад юм гэж Тори намын гишүүн Энди Рэдфорд хэлжээ.
Борис Жонсон өнгөрсөн оны 10-р сард энэхүү хуулийн төслийн батлуулж 2020 оноос өмнө улсаа Европын холбооноос гаргахыг оролдож байсан билээ.
Харамсалтай нь парламентын гишүүд шинэчлэгдсэн гэрээг нягтлах цаг зав олдоогүй гэцгээн Ерөнхий сайдыг гурав дахь удаагаа "Brexit"-ийг хойшлуулахыг шаардаж, хэлэлцээр хийхгүй байхыг хүссэн юм.
Тухайн үед Борис Жонсоны Тори намын эсрэг хүчин болох Хөдөлмөрийн нас парламентад олонх байсан бөгөөд тус намын гишүүд "Brexit"-ийн эсрэг байр суурь баримталдаг аж.
Харин 2019 оны 12-р сарын 12-нд парламентын сонгууль болж Торичууд олонх болсон. Тэд энэ боломжийг алдалгүй 2020 он гармагц "Brexit"-ийн хууль баталж чадсан байна.