Австралийн түймрийг унтрааж байсан онгоц сүйрч Америкийн 3 гал сөнөөгч нас баржээ
Австралид дэгдээд байгаа их түймрийг унтраахад оролцож байсан Канад улсын "Hercules C-130" загварын онгоц осолдож, багийн гишүүд болох 3 Америк иргэн амиа алджээ.
Одоогийн байдлаар тус онгоц юунаас болж осолдсон болохыг тогтоогоогүй байгаа тухай Австралийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Канад улс нийт 2 ширхэг "Hercules C-130" онгоцтой бөгөөд тус загвар хамгийн том агаарын тээвэрлэгчид тооцогддог аж. Австралийн тал ой хээрийн түймэртэй тэмцэх үүднээс тус онгоцыг түрээслэн авч ашиглаж байжээ.
Өнгөрсөн оны 9-р сараас эхэлсэн Австралийн түймэр байгалийн гамшгийн хэмжээнд хүрээд байна. Тус улсын нэг тэрбум гаруй зэрлэг амьтад шатаж, нийт газар нутгийн тэн хагас нь түймрийн утаанд бүрхэгдээд байгаагаас гадна нийт 32 хүн түймрээс болж амиа алджээ.