Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!
"2019-nCoV" буюу Коронавирусын халдвар авсан тохиолдол Хятадын 13 мужид илрээд байгаа юм. Үүнээс гадна Таиланд, АНУ, Япон зэрэг орны иргэд халдвар авсан нь тогтоогдсон бол өнөөдөр л гэхэд ОХУ-д хоёр сэжигтэй тохиолдол илэрчээ.
Одоогийн байдлаар нийт 570 хүн тус вирусийн халдварыг авснаас 17 нь нас барсан болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага батлаад байгаа ч бодит байдал дээрх дээрх тоонууд нь хэд дахин илүү байх боломжтойг эрдэмтэд анхааруулж байна.
Халдвар авсан хүмүүсийг асарч байсан 4 эмнэлгийн ажилтнаас коронавирус илэрсэн нь хүнээс хүнд халддаг болохыг баталж байгаа юм.
Тус вирус нь дотоод шүүрлийн тогтолцоотой холбоотой учраас нус, цэр, шүлс зэргээр хүнээс хүнд халдах боломжтой аж. Хэдийгээр амьсгалын замаар халдах боломжгүй ч дархлаа муутай хүн коронавирустай авсан хүнтэй гар барих төдийд халдвар авах гэнэ.
Халдвар авсан хүнд уушгины хатгалгаа, бронхит зэрэг амьсгалын замын өвчин үүсэх бөгөөд амь насаа алдах магадлал өндөр байдаг аж.
Одоогийн байдлаар тус вирусийг эмчлэх эмчилгээ, урьдчилан сэргийлэх вакцин зэргийг нээж чадаагүй байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдвар авахаас сэргийлэх арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудад сануулж байгаа юм.
Манай орон Хятадтай хиллэдэг учраас энэхүү вирусийн халдвар орж ирэх магадлал өндөр юм. Байдал ийм байхад эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бүү хэл үл мэдэг анхааруулга гаргах төдий байгаа нь харамсалтай.
Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!