Хэзээ ч судлагдаж байгаагүй эртний вирус Төвдийн өндөрлөгөөс илэрчээ
Сүүлийн 15,000 жилийн турш хөлдүү байсан Төвдийн өндөрлөгт орших мөсөн голд судалгаа хийх үедээ эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухаанд бүртгэгдээгүй бичил биетүүдийг илрүүлжээ.
Тэдгээрийн дунд хэзээ ч шинжлэх ухаанд тохиолдож байгаагүй 28 вирус байсан байна.
Энэхүү шинэ нээлтийн тусламжтай эрдэмтэд сүүлийн 15,000 дотор дэлхий дээрх бичил биетүүд хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн болохыг тодорхойлох боломжтой болжээ.
"Гэхдээ дэлхийн дулаарлаас болоод тэрхүү мөс хайлах юм бол бидний хэлж мэдэхгүй бичил биетүүд манай дэлхийгээр тархах болно" гэж судлаачдын багийг ахалж яваа эрдэмтэн хэлсэн байна.
Эртний мөсөн голоос олдсон бичил биетийг судлах үед эрдэмтдэд нэг том хүндрэл учирсан аж. Орчин үеийн бактер тус мөсийг маш амархан бохирдуулж чадах учраас түүнийг тээвэрлэх, хадгалах явц маш нарийн төвэгтэй байжээ. Тиймээс судлаачид хэт авианы бичил долгион ашиглан мөсөнд хүрэлгүй шинжилгээ явуулах арга сэдсэн гэнэ.
Эрдэмтдийн дээж болгон авсан мөсний гадна тал агаар дахь бичил биетүүдээс болоод аль хэдийн бохирдсон гэнэ. Азаар мөсний дотор тал бохирдоогүй байгаа учраас судлаачид цельсийн хасах 5 хэмтэй өрөөнд туршилт хийж эхэлсэн байна.
Өмнө нь олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний баг 1992, 2015 онуудад Төвдийн өндөрлөг дээрх Гулия мөсөн бүрхүүлээс дээж аван туршилт хийж байсан юм. Гэхдээ тухайн үед үүн шиг том нээлт хийж чадаагүй аж.