Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23, 10:00 3,369 11
Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

Монгол улс Хятадад уусаж байснаас Орос гүрнийг түшсэн нь өлзийтэй болжээ! Чингисээс үлдсэн та нар “Өвөр Монгол” шиг бүү Хятадад уусаач!!!

Мантуу дотроосоо исдэг” буюу их уусалтын эсрэг миний хэлэх үгБи харийн нутагт төрж өссөн Монгол хүн. Монгол үндэстнээ гэсэн сэтгэл цээжинд минь үргэлж хадаастай, цохилох зүрх, энэлэх сэтгэлд минь Монголынхоо төлөө би юу хийж чадах вэ? гэдэг асуулт дүүрэн байдаг. Хамгийн сайн чадах зүйл минь Монголдоо том хэмжээний төсөлд хөрөнгө оруулах, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх.Тийм ээ, БИ монгол хүний хувьд үндэстнийхээ эрх ашгийн тусын тулд одоо бол нийтлэл бичээд сууж байна…Гэтэл Монголын төрд сууж буй Хятад угшилтай нөхдүүд өөрийн үндэстнээ бодож, МУ-ыг Хятадад хайлган, уусгах тал дээр тун сайн ажиллаж байна.

Намын нэр барин, улсынхаа толгойд гараад суучихсан Хятад гаралтай тэднийг төрийн тавцангаас зайлуулахгүйгээр Монгол орон хэнээс ч хараат бус, тусгаар тогтносон улс байх боломжгүй болж буй нь харагдана.“Амиа хичээсэн бүлэглэлийг улс төрчид” гэдэг болсон энэ цагт Үндэстнээ гэх бүлэглэл бүр дор дороо улс төрд ороё гэж зүтгэхээс илүүтэй өөр өөрсдийн сурсан эрдмээрээ эх орондоо бүтээн байгуулалт хийх хэрэгтэй байна.

Өнөөгийн бодит төрхийг цахим талбараас харахад төрийн толгойд тарвалзаж буй хужаа гаралтай улс төрчдийн амиа хичээсэн хуйвалдаан, эрээ цээргүй идэж уух дон дараачийн үед нь халдварлажээ. Намын харьяалалгүй хүн УИХ-даа нэр дэвших эрхгүйд автан хэн дуртай нь нам байгуулж, улс төрийн сонгуульд оролцох гэнэ.

Гэрээ олигтой төвхнүүлээгүй “шалдан нялхас” юунд хүсэмжилж улс төрд зүтгэнэ вэ?

Энэ бол улсаа худалдан баяжигч “ах” нараасаа үлгэрлэж буйн жишээ.Монгол улсад яг энэ цаг үед ЛАМ шиг, НАМ шиг хэрэггүй зүйл огт алга. Цөөхөн Монгол үндэстнийг хэдэн НАМ-д хуваан тарааж бутаргана, цөвүүн цаг ирлээ гэж ЛАМААР айлгаж бужигнуулна. Монгол ахан дүүс минь НАМ дагаж, ЛАМ-д мөргөөд та бүхэн юутай болов? Гуравхан сая хүн амтай та нарт бүлгэмдэл хэрэгтэй!!!Араатны идэш болж, аль байгаагаа тавиад тууж байгааг чинь хар нүдээрээ харж бачуурахдаа алсаас би хашхирч сууна.Монгол улсад НАМ хэрэггүй, ЛАМ хэрэггүйг хэдхэн үгээр жишээлье.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга НАМ-ын сайндаа, эрийн сайндаа Ерөнхийлөгч болоогүй ээ. МОНГОЛ ЯЛНА гэсэн ҮНДЭСТНИЙ нэр барьсан уриа түүнд ялалтыг авчирсан. Шударга ёсны эрэлд хатсан олон нийт энэ хүнд итгэл найдвараа өгөөд төрийн тэргүүнээрээ сонгочихсон юм. Ийм цаг үед дахиад та бүхэн нэмж НАМ байгуулаад, ард түмнээ хагалан бутаргах салаа замыг нэг нэгээр нэмж буй нь нэн харамсалтай.Өнөөг хүртэл Монголын төрд тэнэг хүн орж байсангүй!!!Баялгийн өлгий болсон энэ орны иргэдийг ийм ядуу амьдруулж чадаж буй Монголын эрх мэдэлтнүүдийн толгой үнэхээр сайн ажилладаг шүү. Гагцхүү ямар ашиг сонирхолд үйлчлэхээр зүтгэв гэдэгт л анхаарах нь чухал юм. Тэд эх орноосоо хулгай хийн баяжиж чадаж байна. Харин тэр их мөнгөө гадаадын оффшор бүсэд байршуулан хав дарахаас бус, аль нэгэн улсад хөрөнгө оруулж, бизнесийн зарчмаар ашгаа хүртэнэ гэдгийг огт ойлгодоггүй хүмүүс байх аж.

Энэ мэт идээч уугаач улс төрчдийн сэдвийг энд хүргэж түр орхиод МУ-ын аль аль салбарт ямар ажлууд хийгдэх нэн шаардлагатай нь анзаарагдаж буйг дурдъя! Хэрэв Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэх, монгол үндэстний жинхэнэ удирдагч байх аваас Уул уурхайгаа нээн ашиглах асар нарийн зохион байгуулалттай ажиллаасай гэж хүснэ. Өнөөдрийнх шиг газрын хэвлээ хаа сайгүй сэндийчин нэг талд алтаа, нөгөө талд зэсээ, өмнө талаараа нүүрсээ, хойд талаараа фосфорит ухнаа гээд сууж байгаа агуу ихийн дэмийрлээсээ салцгаах цаг болсон!!!

Норвеги улсаар жишээлэхэд тэнд газрын хэвлийн баялаг бүгд улсын өмч, энэ улс залуусаа бүхий л салбарт ажлын байраар бүрэн хангаж, уул уурхайгаас олсон ашгаа бүх нийтээрээ тэгш хүртэж чадаж байна. Эрүүл мэндийн салбарын тухайд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж, оношлогооны техникээр бүрэн хангаж, гадаадаас хамгийн шилдэг эмч нарыг урьж ажиллуулан эмч мэргэжилтнүүдээ дадлагажуулж, хүн амаа эрүүлжүүлэх.Мөн боловсролын салбартаа шинэчлэлт хийн, зөвхөн Монгол хүний сэтгэхүйд тохирсон сургалтын арга барилыг нэвтрүүлэх.

Түүчлэн их бүтээн байгуулалт, хотоо тэлэх бодлого явуулах зэргээр 21-р зууны эхний 30 он хүртэл асар хурдтайгаар хийж хэрэгжүүлэх ажлууд ар араасаа жагсаж байна. Эдгээрт анхаарахгүйгээр Монгол хүний эрүүл мэнд, сурах хөгжих, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх талаар зүүдлэх ч боломжгүй юм.

Харин энэ бүхнийг хийж хэрэгжүүлж чадваас баялгийн хуваарилалтыг ард нийтээрээ дам хүртэх бодит боломжтой. Гэтэл Монголчуудад баялаг нь байх атлаа баялгаа тойрон зодолдсоор 30 жилийг үдлээ. Эгэл жирийн ард түмэн юутай үлдсэн юм бэ?Хатуу үнэнийг хэлэхэд “мантуу дотроосоо исдэг”-ийн үлгэрээр өдгөө Монголын төрд шургалсан Хятад үндэстнүүд өмнөдүүдээс их хэмжээний шан харамж авч амин хувьдаа нөөцөлчихөөд, Монголын баялаг руу, Өмнөговь аймаг руу Хятадыг оруулах бодлого явуулж байна. Сүүлийн жилүүдэд Оюу толгойн гэрээ Монголчуудад ашиггүй хийгдсэн гэх мэдээлэл тархсаар байх хэдий ч яагаад гэрээний нөхцөлөө өөрчлөөд тэрхүү дэлхийн том компанийг бизнесийн зарчмаар нь ажиллуулан, ашгаа хүртэж болохгүй байна вэ?

Рио тинто компанийг нэгдсэн бодлоготойгоор муулж муулж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхгүйгээр гэрээг нь цуцлуулсны дараа Монголын баялаг руу Хятадуудыг оруулах ажиллагаа бодлогоор хийгдэж байна.Рио Тинто Монголоос гарвал цаана нь Өмнөговь аймгийг бүхэлд нь Хятад улс авчих бодит нөхцөл бүрдсэн.Учир нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Хятадын талаас, нийт 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг ирэх 3 жилийн хугацаанд хуваан олгох боломжтойг мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-д хийсэн айлчлалаар 2018 онд олгох 600.0 сая юанийн үнийн дүн бүхий эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан.

Үүнээс өмнө Хятадаас авсан зээл тусламж, нийлээд хэд болж буйг таашгүй.Энэ мэтээр Монгол төрийн удирдлагууд үеийн үед Хятадаас их хэмжээний буцалтгүй тусламж, зээл авсаар л, авсаар л…Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг гэдгийг үндэстнээрээ мэдэхгүй төөрч сууна гэж баймааргүйсэн дээ!!!Та бүхний шүтэн бишрээд буй өмнөд хөрш чинь улсынхаа ирээдүйг 15 жилийн өмнөөс бодлоготой төлөвлөж, тав таван жилээр биелэлтийг нь дүгнэдэг юм. Худлаа гээд надтай маргах уу? Бодитой жишээг та бүхэнд хэлж өгье!

Хятадууд Өвөрмонголчуудыг хэдийнээ өөртөө уусгаж, хайлгаж дууслаа. Өвөрмонголын Зүүн гурван аймгийн ихэнх хүмүүс бүгд Хятад нэртэй болж хайлж ууслаа. Асар баялаг монгол хэлнээс хүүхдэдээ өгөх нэр дутсандаа хятад нэр өгдөг болсон гэж бодож байна уу, үгүй. Үүнийг нэрээр нь уусгах, хайлгах гэдэг юм.Яг үүний нэгэн адилаар өнөөдөр Монголын хүүхэд залуусыг хятад улс бодлогоор, асар олноор тэтгэлэг олгон сургаж байна. Сард хамгийн багадаа 500 доллароос эхлээд, мастерийн тэтгэлэг 700, докторын тэтгэлэг 1000 доллар.

Визнээс эхлээд, байр хоол бүгдийг Хятадын ЗГ-аас урьдчилан төлөвлөж шийдсэн.Хятад улс гуйлгачингүй болчихоод ядарсан монгол залуусын боловсролд анхаарч байна гэж та бодож байна уу, үгүй.

Өчнөөн жил Хятадын хоолыг идэж, тэтгэмжийг нь авч, нутагт нь амьдарч сурсан хүн аргагүй Хятаджихыг, нутагтаа очоод Хятадын компаниас өөр байгууллагад ажиллаж чадахгүй болох хэмжээний нөлөө үзүүлэхийг соёлын уусгалт гэдэг юм.Түүгээр ч үл барам МУ-ын төрийн мэдээллийн томоохон байгууллагад ажилладаг сэтгүүлчдийг хүртэл бүх зүйлээр нь ханган татаж авчраад Хятадыг сурталчлуулах арга ажиллагаандаа гарамгай ашиглаж байна. Монголын мэдээллийн томоохон сайт Хятадын мэдээллийг түгээх талбар үүсгэж өгсөн байна. Үүнийг оюун санааны уусгалт, хайлгалт, дасгалт гэдэг юм. Энэ бүхнийг Хятад улс 15 жилийн өмнө төлөвлөж, төсөвлөсөн тусгай бодлогоор хийж буйг бүү мартаарай!!!

Ийнхүү бачуурахын учир миний мэдэх Өвөр монгол Хятадад яг ингэж уусан эзлэгдэж, газар газаргүй, хэл хэлгүй, нэр нэргүй болон хайлсаар дуусч буйг өөрийн биеэр харж буй уйтай сэтгэлтэй Монгол хүн байна би.Эзэн богд Чингис хааны маань эвлүүлж хураасан энэ улс өмнөд, хойд хоёр хөршийнхөө аль нэгэнд заавал хайлан уусах ёстой юм бол өнгөрсөн зууны түүх, социалист нийгмийнхээ үр өгөөжийг эргэн санаж их гүрэн, хойд хөршөө түшин, хөгжлийн өөр гарц боловсруулж суусан нь өлзийтэй биз ээ гэж боддогоо үл нууна!!!

Энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд улс үндэстнийхээ эрх ашгийн тусын тулд сайныг сайнаар нь, мууг муугаар нь үеийн үед илчлэн мэдээлсээр ирсэн, үндэстнээ аврах цорын ганц итгэж болох оюунлаг сэхээтнүүд эрхэм сэтгүүлчдэд хандан уриалж байна.Алс газраас цахим талбараар дайж буй миний нийтлэлийн утга агуулга, цар хүрээ, сонордуулга, сэрэмжлүүлгийг онцгойлон анзаарч, олонд хүргэхэд минь туслан түгээлцэнэ үү. Монголын нийгэмд өнөө цагт хэн хүнийхээс илүүтэй та бүхний саруул ухаан, соргог мэдрэмж, зөв уриалга чухлаас чухал байдаг шүү. 

Хүндэтгэсэн Шинху группийн Далайгаас

36
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419