Уур амьсгалаас болж дүрвэсэн сая сая цагаачдыг хүлээн авахад бэлтгэлтэй байхыг НҮБ анхааруулав
Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод эх нутгаасаа дүрвэж байгаа олон сая цагаачдыг хүлээж авахдаа бэлэн байхыг НҮБ гишүүн орнууддаа сануулсан байна.
Давос дахь эдийн засгийн чуулга уулзалтын үеэр НҮБ-ын цагаачдын асуудал хариуцсан төлөөлөгч Филиппо Гранди: " АНУ-ын засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд нутагтаа амьдрах боломжгүй болсон хүмүүсийг хамгаалалтад авах ёстой" гэж хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын хүний эрхийн хороо цаг уурын өөрчлөлтөөс болоод эх орноосоо дүрвэсэн цагаачдад орогнол үзүүлэх ёстой гэсэн захирамжийг тунхагласан юм.
"Тус захирамжид хэрэв цаг агаарын өөрчлөлт, цаг агаарын онцгой байдлын улмаас таны амь насанд аюул заналхийлж байвал хаана ч орогнол хүсэх эрхтэй гэж заасан байгаа. Учир нь уур амьсгалын өөрчлөлт нь ямар ч дайнаас илүү аюултай зүйл болж хувирсан. Бид тэдгээр хүмүүсийг хүлээж авахдаа бэлэн байх ёстой."гэж Гранди хэлэв.