Ерөнхийлөгч Трамп мягмар гаригт дэлхийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр эхлүүлсэн Нэг их наяд модны санаачлагад нэгдэнэ гэж мэдэгдэв.
Швейцарын Давос хотод жил бүр болдог арга хэмжээнд цуглардаг дэлхийн бизнесийн удирдагчдад Трамп хандан: " Бид Бурханы бүтээсэн сүр жавхлант байгалийг хамгаалах үүрэгтэй. Манай орон байгаль нөхөн сэргээлтийн тал дээр дэлхийд тэргүүлэх болно." мэдэгджээ.
Тус чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Клаус Шваб хэвлэлийн бага хурал хийлгэж энэ удаагийн чуулга уулзалтын онцлогийг танилцууллаа. Тэрбээр энэ удаагийн чуулга уулзалт хий хоосон ярих биш жинхэнэ ажил хэрэгч болохыг онцлон энэ жил томоохон санаачилга гаргаж дэлхийн хэмжээнд нэг их наяд мод суулгах хөтөлбөр эхлүүлэх болсноо зарласан юм.
Трамп тус санаачилгад нэгдэх болсноо зарлах үед хуралд ирсэн төлөөлөгчид бүгд алга ташсан байна.
Уур амьсгалын өөрчлөлт бол Давосын чуулга уулзалтын гол сэдэв байв. Нэг их наяд модны санаачлага нь өнгөрсөн жил экологийн судлаачдын гаргасан дүгнэлттэй холбоотой юм. Уг дүгнэлтэд 1.2 их наяд мод тарих юм бол агаар мандалд байгаа нүүрс хүчлийн илүүдлийг бүрэн цэвэрлэх боломжтой гэж дурдсан аж.