Дэлхий нийтийг айлгаж буй "Коронавирус"-ийн тухай таны мэдэх ёстой 6 зүйлс
Өнгөрсөн оны 12-р сард Хятадын Ухань хотод дэгдэлт эхэлснээс хойш SARS вирусийн нэг төрөл болох Хятадын шинэ коронавирус халдвар ыг нийт 200 гаруй хүн аваад байна. Вирусийг анх Хонконгийн эрдэмтэн Лео Пуун нээж байсан юм.
"Уушгины хатгалгаа үүсгэдэг. Дараа нь антибиотик эмчилгээнд хариу өгөхгүй байгаа нь гайхмаар зүйл биш. Гэхдээ коронавирус SARS-тай харьцуулбал нас барах магадлал 55 хувиар бага байгаа юм" гэж Ухань хотын эрүүл мэндийн сургуулийн вирус судлаач У Пин хэлэв. Хятадаас гадна Япон, Таиланд, АНУ зэрэг орнуудад тус вирусийн халдвар илэрсэн бөгөөд дээрх халдвар авсан хүмүүс нь халдварын голомт болоод байгаа Ухань хотод байх даа халдвар авсан болох нь тогтоогдсон байна.
Одоогийн байдлаар 200 гаруй хүн тус вирусийн халдварыг тээж байгаа бөгөөд 4 хүн нас барсан аж. Энэ үүднээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын тархалтыг бууруулахын тулд түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудас дээрээ байршуулсан байна.
Ингээд та бүхэнд коронавирусын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе:
1 Коронавирус гэж юу вэ?
Коронавирус буюу Титэмт вирус хэмээх нэр нь уг вирусийн микроскопт харагдах байдлаас үүссэн нэршил юм. Уг вирусийн гадна бүрхүүл нь титэм мэт харагддаг учраас ингэж нэрлэжээ. Тус вирус нь амьтны олон төрөл дунд элбэг тааралддаг бөгөөд өмнө нь амьтнаас хүнд халдварлаж байсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Бусад вирусээс ялгаатай нь коронавирус нь мэдээллээ РНХ байдлаар хадгаладаг юм. ДНХ вирусаас ялгаатай нь РНХ вирус нь илүү олон төрөлд хуваагдаж чаддаг учраас амьтнаас хүнд халдварлах боломжтой болсон байна. Мөн хүнд халдварлсныхаа дараа коронавирус нь бусад хүмүүст халдах өндөр магадлалтай аж. Өөр зүйлийн амьтад хооронд халдсан вирус нь хүнд өвчин үүсгэж, эцэст нь үхэлд хүргэх бүрэн боломжтой юм.
2 Шинж тэмдэг
Коронавирус нь энгийн ханиадтай адил шинж тэмдгээр илэрдэг. Тус вирусийн халдвар авсан хүмүүс хамар битүүрэх, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, халуурдаг.
Дархлаа суларсан хүмүүс, өндөр настан, бага насны хүүхдүүдэд вирус нь уушгины хатгалгаа, бронхит гэх мэт амьсгалын замын доод, илүү ноцтой өвчин үүсгэдэг.
Коронавирустай ижил MERS хэмээх Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж нь анх 2012 онд бүртгэгдсэн юм. MERS нь мөн амьсгалын замын өвчинтэй адил шинж тэмдэгтэй ч коронавирусээс илүү хурдан үхэлд хүргэдэг билээ. ДЭМБ-ийн мэдээлснээр MERS-ийн халдвар авсан 10 өвчтөн тутмын 3-4 нь нас барсан байна.
3 Халдварлах зам
Дээр дурдсанчлан коронавирус нь амьтнаас хүнд халддаг юм. Харин яг ямар амьтнаас энэхүү вирус үүссэн болохыг одоогийн байдлаар тогтоогоогүй байна.
Саяхан коронавирус нь хүнээс хүнд халддаг болохыг тогтоосон юм. Тус вирус нь дотоод шүүрлийн тогтолцоотой холбоотой учраас нус, цэр, шүлс зэргээр хүнээс хүнд халдах боломжтой аж. Хэдийгээр амьсгалын замаар халдах боломжгүй ч дархлаа муутай хүн коронавирустай авсан хүнтэй гар барих төдийд халдвар авах гэнэ.
Халдвар авсан хүмүүсийг асарч байсан 2 эмнэлгийн ажилтнаас коронавирус илэрсэн нь үүнийг баталж байна.
4 Хэрхэн эмчлэх вэ?
Одоогийн байдлаар коронвирусыг бүрэн эмчлэх арга олдоогүй байна. Халдвар авсан зарим хүмүүс бүрэн эдгэрээгүй ч шинж тэмдгүүд арилж байгаа учраас эмчлэхэд тийм ч хэцүү биш гэсэн найдлага эрдэмтдийн дунд төрөх болжээ. Хэрвээ та халдвар авснаа мэдэх юм бол аль болох дулаалж халуун шингэн уун сайн унтаж амрахыг эмч нар зөвлөж байна.
5 Хэрхэн сэргийлэх вэ?
Тус вирусийн эсрэг вакцин одоогоор гараагүй байна. Халдвар авахаас зайлсхийхийг хүсвэл аль болох олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй. Мөн хүмүүсийн гар, хамар, аманд хүрэх хэрэггүй. Гадуур яваад ирсэн бол савангаар гараа 20 секундээс доошгүй хугацаанд угаагаарай. Хэрвээ та халдвар авсан бол нэн даруй түргэн тусламж дуудах хэрэгтэй.
6 Коронавирус болон жирэмслэлт
Азаар коронавирусаар өвчилсөн жирэмсэн эмэгтэй гарч ирээгүй байна. Гэхдээ энэ төрлийн вирус нь бие давхар хүмүүст хамаагүй хүнд тусдаг болохыг ДЭМБ анхааруулсан юм. 2014 онд MERS-ээр өвчилсөн 10 жирэмсэн эмэгтэй тутмын 8 нь зулбасан байдаг аж.