Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?

2020-01-22, 10:55 Монголд 1,482 1
Гишүүдийг казинодуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ?

Батлайн Чулуунхүү. 2015 онд Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.  Тав дахь жилдээ тус улсад Элчин сайдаар ажиллаж байна.

  Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан.  Харин 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн. Тэгэхээр хуучин болон шинэ хуулийн заалтаар Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд  Б.Чулуунхүүгийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусгавар болсон гэсэн үг.

Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өмнө нь мэдэгдэж байсан ч түүний оронд явах Элчин сайдын асуудал шийдэгдээгүй учраас хойшилсоор ирсэн.  Тухайлбал, Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр яригдаж байгаа.   Засгийн газар, парламентын түвшинд дэмжлэг авсан ч Ерөнхийлөгч дээр очоод “гацсан” тал бий.  Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь  дууссан учраас  Элчин сайд Б.Чулуунхүү татагдах нь тодорхой.  Харин Н.Анхбаярыг явуулах уу, ГХЯ-наас өөр нэр оруулж ирэх үү гэдэг нь  удахгүй яригдана.

Тэгвэл  Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Б.Чулуунхүү болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарын Сиднейн казинод байгаа зураг олон нийтийн анхаарлыг татсан. УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны айлчлалын үеэр гарсан дээрх дуулиан намжих шинжгүй байна.Тэнд байсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар яарч, сандран тайлбар хийж, казино тоглоогүй, судалсан хэмээж байгаа.  Мөн тэдний тайлбарт  “Айлчлалын хөтөлбөрийн дагуу  Элчин сайд Б.Чулуунхүүг дагаж, казинод орсон” гэх үг ч хавчуулагдсан байв.

Түүнчлэн ЕТГ-ын дарга З.Энхболдын тайлбар анхаарал татаж байв.  Тэрээр “Төрийн албан хаагчийн тухай ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж, мөрийтэй тоглосон тохиолдолд ажлаас нь халахаар болсон. Түүний дагуу хэдэн хүнд арга хэмжээ авсан. УИХ-ын гишүүн бол төрийн албан хаагч. Тиймээс халагдах ёстой.  

МАН-ын УИХ, Засгийн газар дүрмээ хэрэгжүүлж чадах эсэхийг харъя” гэсэн байдаг.  Тэнд хоёр гишүүнтэй хамт Элчин сайд Б.Чулуунхүү байсан.  Гэтэл ЕТГ-ын дарга З.Энхболд зөвхөн гишүүд  дээр акцент өгч байгаа нь сонин байв.  Аливаа оронд эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд ёс зүйн алдаа гаргавал хариуцлага  тооцох, эгүүлэн татах эрх нь  Ерөнхийлөгчид байдаг.

Харин УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг парламент хариуцдаг.  Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын мэдэгдэл нь өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах гэдэгтэй л адил зүйл болсон.

Гишүүдийг казино­дуулсан Элчин сайд Б.Чулуунхүү гэж хэн бэ. 2015 онд  З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед тус улсад томилогдсон, одоогоор бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэдгийг дахин тодруулъя.  2018 оны  арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнд Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цол олгосон байдаг.  Б.Чулуунхүү 1973 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1996 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1999 онд Шинэ Зеландын Виктория Их сургууль, 2007 онд Австрали улсын Флиндэрсийн их сургуулийг төгсчээ. 

Улмаар 1996-2000 онд ГХЯ-нд атташе, 2000-2003 онд БНТУ-д суугаа ЭСЯ-нд атташе, III нарийн бичгийн дарга, 2003-2010 онд ГХЯ-нд нарийн бичгийн дарга, 2010-2012 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, 2012-2014 онд Америк, Африкийн газрын захирал, 2015 оноос Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байгаад  Австралийн Холбооны Улсад суух Элчин сайдаар томилогдсон байдаг.  Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр гарсан казиногийн дуулианы бас нэгэн гол баатар болох Элчин сайд Б.Чулуунхүүгийн тухай товч өгүүлэхэд ийм байна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419