"Бид дэлхийн хогийн сав биш!": Малайз улс барууны орнуудаас ирсэн хогийг буцаан илгээж эхлэв
Малайз улс 150 контейнер хуванцар хог хаягдлыг буцаан илгээжээ. Тус улсын байгаль орчны сайд эх орныг нь дэлхийн хогийн сав болгохыг хүсч буй хүмүүс "битгий мөрөөд" гэж анхааруулав.
Хятад улс 2019 онд хуванцар хог хаягдал хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан учраас барууны орнууд тэдгээрийг Зүүн Өмнөд Ази руу чиглүүлсэн боловч Малайз болон бусад хөгжиж буй орнууд үүний эсрэг тэмцэж байна.
Байгаль орчны сайд Ёо Бий Ин энэ оны 6-р сар гэхэд дахин 110 контейнер хог буцаан илгээх төлөвтэй байна гэж мэдэгджээ.
Нийт 3,737 тонн хог хаягдлыг амжилттай буцаасны дараа Малайзын Засгийн газар гол боомтуудад хууль бусаар хог хаягдал оруулахыг хориглох, 200 гаруй хууль бус хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг хаахыг хатуу хориглосон аж.
150 контейнерын 43 нь Франц руу, 42 нь Их Британи руу, 17 нь АНУ, 11 нь Канад, 10 нь Испани, үлдсэн нь Хонконг, Япон, Сингапур, Португали, Хятад, Бангладеш, Шри Ланка, Литв руу буцаж очих юм.
Ёо Бий Ин мөн Малайзын засгийн газар хог хаягдлыг импортлох болон экспортлох үүрэгтэй тээврийн компаниудаас гаргасан зардлыг огт төлөхгүй гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр: "АНУ руу энэ онд 60 контейнерыг буцааж илгээх талаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна. Канад мөн 15 контейнер, Япон 14, АНУ 9, Бельги 8 Малайзын боомтод буцааж авна гэдгээ хэлсэн. Одоо хадгалагдаж байгаа 110 контейнероос 8 нь эзэнгүй хэвээр байна. Хүмүүс биднийг дэлхийн хогийн сав гэж харахыг хүсч байвал тэд мөрөөдөж байгаа хэрэг" гэж Йо Пенанг мужийн хойд хэсгийн нэгэн боомт байх даа хэлжээ.