Оросын нэгэн зочид буудалд халуун ус алдагдсанаас болж 5 хүн амиа алдав
Оросын Пермь хотод халаалтын шугам эвдэрсэн зочид буудлын өрөөнүүдэд халуун усаар үерлэж, дор хаяж таван хүн нас барсан гэж тус хотын цагдаагийн алба мэдэгдэв.
Уг осол Уралын бүсийн аж үйлдвэрийн бүст байрлах нэгэн жижиг хувийн зочид буудалд даваа гаригт болжээ.
Пермь хотын мөрдөн байцаах хорооноос "Хамгийн багадаа таван хүн нас барж, гурав хүн хүнд түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн." гэж мэдэгджээ
Амиа алдсан хүмүүс бүгд нэг өрөөнд байсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн байна.
"Зочид буудалд ямар ч аваарын гарч байхгүй, мөн усны хоолойг анх 1962 онд тавьснаас нь хойш нэг ч удаа солиогүй" гэж тус зочид буудлын менежер хэлсэн байна.
ОХУ-д байшингуудыг дулаанаар хангахын тулд халуун усны хоолойг гудамжны доор байрлуулдаг бөгөөд эдгээр хоолойнууд зарим тохиолдолд задарч, дээр нь явж байсан хүмүүсийг түлэх, аминд нь хүрэх тохиолдол удаа дараа гарч байсан юм.
Цагдаагийн газраас тус зочид буудлын эздэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.