Японы Ерөнхий сайд Шинзо Абе сансрын хүчин байгуулах болсноо зарлажээ
Шинзо Абэ дээрх мэдэгдэлдээ “Энэ бол зөгнөлт зохиол биш. Өнөөдрийн өндөр технологийн ертөнцөд бид бүх байж болох төлөөрөө бэлэн байх ёстой” хэмээн онцолжээ. Олон улсын ажиглагчид Япон улсыг сансрыг цэргийн хүчин байгуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа мю.
Энэхүү шинэ хүчний тусламжтай Япон улс Орос, Хоёр Солонгос, Хятад зэрэг бүс нутгийн өрсөлдөгчдөө ажиглах, шаардлагатай үед дарамтлах боломжтой болох юм. Япон улс өөрийн гэсэн армигүй, зөвхөн өөрийгөө хамгаалах хүчинтэй юм. Дэлхий 2-р дайны төгсгөлд холбоотнуудын шаардлагаар Япон улс үндсэн хуульдаа армигүй, дайн зарлах эрхгүй гэсэн зуултуудыг тусгасан байдаг. Харин одоо үед тус улсын хөрш орнууд, ялангуяа Хойд, Өмнөд Солонгос, Хятадтай харилцах харилцаа эрс хурцдаж байгаа учраас ийнхүү шинэ салбарт цэрэг зэвсгээ хөгжүүлэх бодлого барьж эхэлж байгаа юм байна.
Шинзо Абе 2020 оны сүүлч гэхэд сансрын хүчний эхний цэргүүдийг сургаж эхлэх болсныг Японы “Асахи” сонин мэдээлжээ. Тус сонинд өгүүлснээр энэ сансрын хүчний тусламжтай Япон улс Америк, Орос, Хятад зэрэг орнуудтай сансрын салбарт өрсөлдөх боломжтой болох юм байна. Мөн Токио хотын баруун урд зүгт байрлах агаарын цэргийн баазыг тус хүчний төв болгохоор болжээ.