Хүнлэг байна гэдэг нь:
1. ХҮН БҮХЭН ӨӨР гэдгийг л ойлгосон байх. -Үүнд бүх үндэстэн арьстныг хэзээ ч адалдаггүй байх. Зарим монгол хүн хятад хүнийг хужаа, африк хүнийг негр, энэтхэг малай хүмүүсийг халтар гэхийг сонсох бүрд нуруу хавтасхийх юм. – Хүн ямар ч хүйсийн баримжаатай байх эрхтэй. Манай 3хан сая хүн ам ижил хүйстнээс болж бла бла… -Хүүхэдгүй байх эсэх нь хэнийг ч яллах шалтгаан биш! Хүүхэд гаргаагүй эмэгтэй бузар…. -Хүн ямар ч өвчин шаналгаатай байж болно. Хөл гар, сэтгэцийн эмгэгтэй, саажилттай хүнийг өрөвдсөн хачирхсан, эрүүл хүнтэй зүйрлүүлсэн өнгөөр ярихгүй, гайхаж харахгүй байхыг хүүхэддээ сургах хэрэгтэй!
2. Байгаль, амьтныг хайрладаг байх. Золбин нохой заваан, муур муухай эзнээ үхээсэй гэж боддог… Хаха, хэн муурын бодол уншсан бол? Эзэнгүй муур нохойг тэжээдэг, эмчилгээнд нь хандив өргөдөг залуусыг “Амьтанд өгч байгаа мөнгөө ядуу айлд өгөөч…” гэхийг олон харлаа. Дэлхий ганц хүнд зориулагдаагүй!
3. Хүнд саад болохгүй байх. Амралт, жуулчны бааз, зочид буудалд чанга чангаар хашгиралдан ярилцах Архидаж шуугиан тарих нь монголчуудад хамгийн их байх юм… За тэгээд олон л юм байна. Наад зах нь л ийм хэдхэн юмыг хэвшүүлчихвэл хүмүүжлийн суурь юм даа.
Б.Шүүдэрцэцэг