Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн ээлжит дугаар хүрч байна. Бид энэ удаагийн дугаараар харааны шилийг тогтмол зүүх ёстой юу, эсвэл ном унших, хичээл хийх зэрэг зөвхөн шаардлагатай үедээ зүүх ёстой юу? гэдэг талаар сурвалжиллаа. Зарим хүмүүс харааны шилийг байнга зүүснээр хараа тогтоно гэж үздэг бол зарим нь зөвхөн шаардлагатай үед л зүүх ёстой гэж боддог. Энэ нь иргэдийн дунд нэгдсэн, зөв ойлголт байхгүйн илрэл юм. Тэгвэл "Саак өнцөг" булангаар маргаантай ойлголтын "зөв өнцгийг" гаргаж ирэхийг зорьлоо. 

Бид энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн нүдний эмч Д.Энхзултай ярилцсан юм.

-Харааны шилний талаар хүмүүсийн дундах нийтлэг буруу ойлголт байдаг уу?

-Ихэнх хүмүүс харааны шилний хэмжээ бага байх тусам хараа сайн, харин их байх тусмаа хараа муутай гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр -4 хэмжээтэй шил зүүдэг атлаа шилгүйгээр 50-60% хардаг хүн байхад, -0,75 хэмжээтэй шил зүүдэг хэрнээ шилгүйгээр 20-30% хардаг хүмүүс ч байдаг. Энэ нь нүдний шилний хэмжээнд биш, тухайн хүний нүднийх нь уг үндсэн харах чадал хэд байх нь маш чухал гэсэн үг юм. Чухам үүнээс л харааны шилийг тогтмол зүүх эсэх нь хамаарна.

1 Насанд хүрэгчдийн хувьд

Насанд хүрэгчдийн хувьд

-Тэгвэл харааны шилийг ямар хүмүүс тогтмол зүүх ёстой вэ?

-Жишээ нь, чиний хувьд шилгүйгээр 20-30% хараад, -1 хэмжээтэй шилээр 100% хардаг байж болно. Энэ тохиолдолд харааны шилийг тогтмол зүүх ёстой. Яагаад гэвэл үндсэн суурь хараа нь 20-30%, харааны шилээр 70-80% засагдаж байгаа учраас байнга зүүх нь зөв.

Харин шилгүйгээр 70-80% хараад, -1 хэмжээтэй шилээр үлдсэн 20-30% нь засагдаж байгаа бол бичиг цаасны ажил хийх үедээ хэрэглээ журмаар зүүх нь зүйтэй.

2 Хүүхдийн хувьд

Хүүхдийн хувьд

-Тэгвэл хүүхдийн хувьд ч адилхан байдаг уу?

-Хэрвээ эмч хүүхдэд харааны шил зүүхийг зөвлөсөн бол харааны чадал хэд байхаас үл шалтгаалж тогтмол зүүх ёстой. Мөн хүүхэд угаас өсөж, хөгжиж байгаа учраас өсөх тусам нүдний дагуух тэнхлэг уртсаж, хараа мууддаг. Үүнийгээ дагаад харааны шилийг солих шаардлага гардаг. Тиймээс хүүхдийн хувьд зургаан сар тутамд хараагаа шалгуулах хэрэгтэй. 

3

-Харааны шил олон жил зүүсэн ч хараа тогтоогүй, улам муудсан гэж хэлдэг хүмүүс байдаг. Энэ талаар?

-Эмч нарын зүгээс мэдээж шил зүүх нь хараанд тустай гэж зөвлөж байгаа. Харин иргэд харааны шилийг зүүхийн хажуугаар эрүүл ахуйн дэглэм баримтлалгүй утас, компьютер ширтэж, бүдэг орчинд ном уншин хараагаа улам муутгах нь түгээмэл байдаг. Энэ нь харааны шилний ач тусыг бууруулдаг.

-Тэгвэл хараагаа муудахаас сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Удаан хугацаагаар бичиг цаасны ажил хийх үедээ гэрэлтүүлэг сайтай орчинд эсвэл ширээний гэрэл ашиглах хэрэгтэй.  Мөн харанхуйд утас, компьютер ширтэхээс зайлсхийх ёстой. Энэ мэтчилэн эрүүл ахуйн дэглэм сайтар баримталбал хараа тогтох болно.

Х.Үүрийнтуяа

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419