Африкийн хамгийн чинээлэг эмэгтэй улсынхаа төсвийг хувьдаа завшсан нь илэрчээ
Нью Йорк хотод төв нь байрладаг "Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага" Германы нэгэн сэтгүүлтэй хамтран хамтран оффшор дансны тухай 700 мянга гаруй баримтуудыг илчилжээ.
Тус баримт дундаас Африкийн хамгийн баян эмэгтэй гэгддэг Изабель Дос Сантос /Isabel dos Santos/ хэрхэн хууль бусаар баяжсан болохыг ил гаргасныг илчилсэн мэдээллүүд илсэрсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татав.
Анголын ерөнхийлөгч асан Жосе Эдуардо Сантосын төрсөн охин Изабель Дос Сантосын хөрөнгийг өнгөрсөн оны 12-р сард тус услын прокуорын алба битүүмжилсэн юм.
Изабелийн нийт хөрөнгө нь нийт 2.2 тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд тэрбээр "Sonangol" хэмээх төрийн мэдлийн газрын тосны компанийг удирдаж байх даа ийм хэмжээний хөрөнгөтэй болсон гэж мэдэгдсэн байна. Харин дээрх баримтууд дунд Изабель хэрхэн төсвийн хөрөнгийг хувийн данс руугаа шилжүүлж байсан тухай асар их хэмжээний мэдээлэл байгаа аж.
Мөн Изабель хууль бусаар олсон мөнгөө оффшор дансанд байршуулж, угаахад "Boston Consulting Group" хэмээх санхүүгийн компани тусалж байсныг баримт бичгүүд ил болгожээ.
Анголын ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдсон Жоа Лоренсо түүнийг "Sonangol" дахь албан тушаалаас нь буулгасан юм. Жосе Эдуардо Сантос улсаа бараг 40 жил дангаараа удирдсан бөгөөд түүний орыг авсан Жоа Лоренсо нь Сантос гэр бүлийн булхайг илчлэн хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө бүх хүчээ гарган ажиллаж байгаа юм.