Францын "Шар хантаазтан"-уудын тэмцэл дахин эрчимжиж, 59 хүн баривчлагджээ
Парис хотноо шар хантаазтангууд дахин жагсаж эхлэв. Цагдаа нар бороо орж байсан хэдий ч дор нулимс асгаруулагч хий жагсагчид руу цацаж, 59 иргэдийг баривчилжээ.
Анх үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцэн өнгөрсөн оны 12-р сард эхлүүлж байсан жагсаал он гарсаар суларч байсан ч ийнхүү дахин хүчээ авсан байна. Гудамжинд үйлдвэрийн ажилчид, хуульчид, уран бүтээлчид гээд бүх салбарын хүмүүс нийлэн Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэж байгаа юм.
Үүний хажуугаар Францын төмөр замын холбоо, Парис хотын нийтийн тээврийн газрын албан хаагчид ажлаа хаясан байна. Шинээр санал болгосон тэтгэврийн журмын дагуу дээрх салбарын ажилчид эрт тэтгэвэрт гарах эрхээ алдах эрсдэлд ороод байгаа юм. Төмөр замын ажилчид хөдөлмөрийн аюултай нөхцөл байдалд ажилладаг учраас 4-5 жилийн өмнө тэтгэвэрт гарах нь энгийн үзэгдэл байдаг аж.
Нийтийн тээврийн салбарын ажилчид жагсаалд нэгдсэний улмаас Парис хот даяар метро зогссон байна. Хамгийн сүүлд Дэлхийн 2-р дайны үед л метро зогсож байжээ.
Үүний өмнөх шөнө Макрон эхнэрийн хамт Парисын театраас гарч явахад жагсагчид түүн дайрсан бөгөөд үүнээс болж хэдэн мянган иргэд дахин жагсаж эхэлжээ.
Маск өмссөн залуучууд 1789 онд Францын хувьсгал гарсан Бастилийн талбайд"Парис бол биднийх" хэмээн хашхирч байв.