Зөвхөн Австралид байдаг нугасан хошуут устах аюулд ороод байна
Манай гаригийн хамгийн этгээд амьтдын нэг, Австралийн бэлгэ тэмдэг болсон нугасан хошуут устах аюулд ороод байна.
Тус амьтан нь зөвхөн Австрали тивд амьдардаг бөгөөд судлаачдын үзэж буйгаар европчууд анх тус тивд ирснээс хойш нугасан хошуутын тоо хоёр дахин буурсан гэсэн тооцоо гаргажээ. Нэгэн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд далан барих, газар чөлөөлөх зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын улмаас нугасан хошуут нутаглах газрууд байхгүй болж байгаа аж.
Энэ байдлаараа 50 жилийн хугацаанд нугасан хошуутын тоо 47 - 66 хувь буурна гэж судлаачид таамаглаж байгаа юм.
Сиднейн их сургуулийн эрдэмтэн Гилад Бино "Нугасан хошуут нөхөн үржих нутаг байхгүй болж байгаа учраас устах аюулд ороод байгаа. Энэ янзаараа 50 жилийн дараа гэхэд энэ амьтан бараг устаж дуусна." гэж хэлсэн байна.
Нугасан хошуут нь ганцхан Австралид өндөг гаргадаг, хоёр нутагтай цорын ганц хөхтөн амьтан билээ. Дэлхийн дулаарал болоод Австрали тивд гараад байгаа их түймэр нь мөн тус амьтны амьдрах нөхцөлийг улам муутгаж байгаа юм.
Харамсалтай нь амьтан хамгаалах байгууллагууд төдийлөн арга хэмжээ авахгүй байна. Саяхан л гэхэд Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэг нугасан хошуутын үнэлгээг "Устаж байгаа"-аас "Бараг устаж байгаа" хэмээн бууруулсан байна.