С.Баяр Оюутолгойн гэрээний мэтгэлцээнд "Мад" тавиулж шившиг болов!
Шуналтаж, "идэж" ууна. Тэгсэн хэрнээ юун дээр гарын үсэг зурж буйгаа уншаагүй, ойлгоогүй харанхуй зальт этгээдүүд төр удирдаж, монголыг сүйрүүлж байжээ.
Энэ сарын 17-нд Интерном дэлгүүрт С.Баяр "жаран бутархай" номныхоо тухай ярилцлага хийх үеэр "дархан монгол" нэгдлийн зөвлөх, математикч Ч.Бат-эрдэнэ түүнээс асуулт асуужээ. Гэтэл С.Баяр оюутолгойн гэрээг уншаагүй, энэ талаар ямар ч мэдлэггүй хэрнээ харийн зальтнуудын төлөө дур мэдэн шийдэж байсан нь илчлэгдэж, ирсэн хүмүүсийн өмнө шившиг болов.
Бат-эрдэнэ ингэж хэлээд асуужээ:
Таны энэ ном болон өнгөрсөн жил телевизийн ярилцлагад Оюутолгойн гэрээ байгуулах болох тэр гэрээний үр дүнгийн талаар ярьсныг сонсож байсан. Маш энгийн 2 асуудал дээр та маш буруу ойлголттой болох нь харагддаг.
1. Таны өөрийн итгэл үнэмшил бол 34 хувь эзэмших буруу байсан, УИХ-ын тогтоолыг биелүүлэх учиртай тул арагагүйн эрхэнд 34 хувь эзэмшсэн. Энэ 34 хувиас болж бүх орж ирж байгаа зээл болон гарч байгаа зардлын 34 хувийг бид төлж байна гэж. Бид ОТ компанийн дүрмийн санд 34 хувь эзэмшсэн болохоос өр зээл энд огт хамаагүй, харин өр зээлийг ОТ ХХК 100% монголчуудын баялгаар төлөх юм. Үүнийг ойлгохгүй гэрээ хийж, монголчуудын баялаг гадныхны зохиомол өр зээлийн төлбөр хүүнд сул урсах боломжийг хангаж өгснийг та ойлголгүй гэрээ хийжээ. Монголчууд баялгаа алдаж байгаад 34 хувь эзэмших ямар ч хамаагүй, харин ч энэ хувь эзэмшлийг нэмэх ёстой болохоос алдаж болохгүй.
2. Та ярилцлагадаа 34 хувийг одоо зарж болохгүй гэж зөв юм шиг байр суурь хэлснээ тайлбарлахдаа тэр үед хувьцааны үнэ өндөр байхад авсан, одоо хувьцааны үнэ буурсан тул зарж болохгүй гэсэн. Эндээс харахад та хувьцааны үнэ гэж хуучих Айвенхоу (Фридландын), одоо Туркойз Хилл-ийн хувьцааг хэлээд байгаа болтой. Энэ хувьцааны үнэ манай ЗГ-ын ОТ ХХК-д эзэмшсэн 34 хувь 2 хоорондоо ямар ч холбоогүй, огт 2 өөр компанийн хувьцаанууд ба ОТ ХХК-ийн хувьцааны үнэ огт унаагүй байдгаараа байж л байгаа. Таны ойлголт маш бүдэг, хамаагүй юмсыг холж хутгасан байдаг.
АСУУЛТ: 2009.10.6-НД ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭ гэсэн 2 гэрээг байгуулсан Засгийн газрын Ерөнхий сайд энэ талаар ойлголттой байсан юм уу? Эсвэл Та зориуд ингэж гуйвуулж яриад байдаг юм уу? ‼️
ХАРИУЛТ: "Монголчуудын 99.9% нь гэрээг мэдэхгүй, уншаагүй" гэв (өөрийгөө энд хамруулж байгаа бололтой). Энэ хүн хоёр тусдаа гэрээний талаар юу ч хариулахгүй, өөр холбогдолгүй зүйл рүү яриагаа чиглүүлж зальдах гэж оролдов. Иймээс тэр ОТ-той холбоотой 2 тусдаа гэрээ, тэдгээрийн агуулга, тооцоо судалгааны талаар ямар ч мэдлэггүй байсан ажээ.
Эх сурвалж: Гашуун үнэн